Ө.Дүүрэнбаяр ялж, Н.Түвшинбаяр аварга ТЭМЦЭЭНИЙГ ОРХИЛОО

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Азербайжаны Баку хотноо зохиогдож буй Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн жингийн шөвгийн 16 бөхийн барилдаан өрнөж байна. Энэ жинд өрсөлдөж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа. Харин олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өрсөлдөгчдөө цэвэр ялагдав.

Тэрбээр олимп, дэлхийн аварга, Чехийн жүдоч Лукас Крпалект ялагдсан. Мөн +78 кгийн жинд хүч үзсэн Б.Мөнхзаяа өрсөлдөгчдөө ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Өнөөдөр /2018.09.26/ барилдсан Монголын тамирчдаас ОУХМ Ө.Дүүрэнбаяр ийнхүү найдлага тээж үлдлээ. 

Л.Зул

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top