Уран гулгагч Денис Тений амь насанд халдсан хэргийг шалгаж дуусчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Казахстан улсын Дотоод хэргийн сайд Калмуханбет Касимовоор ахлуулсан мөрдөн шалгах ажлын хэсэг Денис Тенд холбогдох хэргийг шалгаж дууссан тухай тус яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ. Өнгөрөгч долдугаар сард Алматы хотод хоёр дээрэмчний гарт амиа алдсан Денис Тенийг Казахстан болон Дэлхийн цанын холбооноос орчин цагийн шилдэг тамирчин гэж үнэлдэг юм.

Хэргийг мөрдөж дууссан ч дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлахгүй бөгөөд ажлын хэсэг хэргийн тайлан мэдээг шүүхэд шилжүүлсэн байна. Өнгөрөгч долдугаар сарын 19-ний өдөр машины тонуул хийдэг хоёр дээрэмчин талийгаачийн машины толийг хулгайлж байхыг мэдэн улмаар тэмцэлдсэний эцэст Денис Тенийн аминд хүрсэн билээ. Хэргийн газарт түүний биеэс бараг гурван литр цус алдагдсан байсан тул эмнэлэгт хүргэгдмэгцээ амьсгал хураасан байна. Хэргийг үйлдсэн этгээдүүд 23-24 настай байсан бөгөөд тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бүх насаараа хорих ял сонсох магадлал өндөр байгаа юм.

ОХУ-ын Сочи хотод 2014 онд болсон өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж, Дэлхийн мөсөн талбайгаар хоёр ч удаа медаль хүртсэн Денис Тен 25 насандаа амиа алдсан билээ. 

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top