9000 террористыг эрэн сурвалжилж байна

  Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд /ТУХНО/-ын террорист бүлэглэлийн 9000 гишүүнийг болон террористуудын гар хөл болсон 5000 хөлсний хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Энэ талаар ТУХН-ийн орнуудын Терроризмтой тэмцэх төвийн дарга Андрей Новиков мэдэгдсэн байна.

ТУХН-ийн орнуудын Терроризмтай тэмцэх төв 2015 оноос хойш террорист ажиллагаатай холбоотойгоор эрэн сурвалжилж байсан хүмүүсийн 83-ыг нь баривчилжээ. Сүүлийн жилүүдэд террорист ажиллагаа хаа сайгүй газар авч дэлхийг цочирдуулсан билээ. “Исламын улс” бүлэглэлийн террористуудын гар хөл болсон этгээдүүд дэлбэрэлт үйлдэж, амиа золиослон автомашинтайгаар халдлага үйлдэх нь ихэссэн юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

z [ 64.119.17.170 ]      |     2018 оны 10-р сарын 01 -нд, 09:25 минутанд

munkhnaran eej

Go to top of page