#BOOKTELLER: Номын хорхойтнуудын дагавал зохих 10 инстаграм хуудас

Та худалдаж авсан номоо уншиж дууссаныхаа дараа яадаг вэ? Дээр дээрээс нь өрөөд үлдээчихсэн тэр "хөөрхий" номууд тоосонд дарагдан, өрөөний мухарт эсвэл ширээн дээр чинь овоолоостой байна уу?

Ном унших дуртай хүмүүсийн хувьд хамгийн үнэт баялаг гэвэл номын сан нь байдаг. Тэгвэл орчин үед номыг зүгээр нэг тавиур дээрээ мартахаа болиод, уйтгарлуулж үлдээхээс татгалздаг болжээ. Номоо илүү сонирхолтойгоор хадгална гэсэн үг. Том, жижиг, зузаан, нимгэн ямар ч байсан хамаагүй номын сангаа бүтээлчээр тохижуулж, энгийн номын тавиур дээрээ өрж хадгалах бус илүү өвөрмөцөөр хайрладаг болсныг дараах инстаграм хуудсыг дагаснаар мэдэж болно.

Инстаграм бол дэлхий дахинтай хөтлөлцөх хамгийн амархан зам. Магадгүй, инстаграмыг та зөвхөн өглөөний цай, загварын ертөнц, гоё эмэгтэйчүүд, урлагийн оддоор төсөөлж байсан бол өрөөсгөл ойлголт шүү. Тэнд хүрээлэн буй орчноо сэргэгээр харж мэдэрдэг, унших дуртай олон хүмүүс номыг байгаль, ургамал, цэцэг, амьтан, кофе, интерьертэй хослуулан маш сонирхолтой, романтик, сэтгэл татагдам зургууд байршуулдаг.

Магадгүй та ч гэсэн инстаграм хуудсаа унших дуртай номоороо чимж болох юм. Эдгээр хуудсууд таньд урам зориг, эерэг хандлага, өвөрмөц мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

z [ 66.181.184.184 ]      |     2018 оны 9-р сарын 26 -нд, 12:30 минутанд

sonirhol buurna

Go to top of page