Тавантолгойн нүүрс Тамань далайн боомтоор гуравдагч зах зээлд хүрнэ

2018 оны 09 сарын 27

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  нарын төлөөлөгчид ОХУ-д хийсэн  айлчлалынхаа хүрээнд Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцжээ. Энэ боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээл рүү экспортлоход хамтран ажиллахаар болсон байна.

Д.Сумъяабазар сайд  ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитинтэй уулзахдаа хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцож, Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ярилцжээ.

Харин  “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй уулзахдаа   газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар хөндөн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулсан байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(139.5.219.243) 2018 оны 12 сарын 01

ene ajliig hiichwel yahiin ta nar ter ved ni ingej helj baisnaa martah baihdaa

0  |  0
бб(202.131.238.98) 2018 оны 10 сарын 02

битгий тэнэгтээрэй

0  |  0
ganaa(37.123.160.214) 2018 оны 09 сарын 30

black sea tamaniin hoig 2 chin haana bdag bilee humuusee

0  |  0
K(64.119.19.198) 2018 оны 09 сарын 30

TENEG hudlaa hudlaa shuu

0  |  0
сүрэн(122.201.24.148) 2018 оны 09 сарын 29

Хар тэнгис рүү нүүрс ачина гэнүү Андуураагүй биз Сэлэнгийн Улаан овоо гэсэн үү нэг уурхайгаас нүүрс экспортод гаргах гэж оролдоод бүзтээгүй гэдэг биздээ

0  |  0
zochin(202.72.244.219) 2018 оны 09 сарын 28

УБТЗ ДОТООДЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ВАГОН ХҮРЭХГҮЙ СТАНЦУУДАД ВАГОН ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙНА ДАА СУМЬЯАБАЗАР ГУАЙ

0  |  0
zochin(202.72.244.219) 2018 оны 09 сарын 28

ачих вагон хаана байна вэ үлгэр битгий яриад бай

0  |  0
zet(64.119.21.209) 2018 оны 09 сарын 27

zet zet

0  |  0
z(64.119.21.209) 2018 оны 09 сарын 27

MONGOLIIG ENHIIG SAHIULAGCHDAAR N HOGJUULEH BAIHDAA

0  |  0
ЗӨВ(202.55.191.205) 2018 оны 09 сарын 27

Үлгэр гэж энийг л хэлэх байх даа...ЭНЭ ЖИНХЭН ҮНЭН ХЭЛЖЭЭ

0  |  0
зочин(66.181.166.196) 2018 оны 09 сарын 27

Үлгэр гэж энийг л хэлэх байх даа

0  |  0
BI(202.170.68.162) 2018 оны 09 сарын 27

Hoshgoruulalt..... he he

0  |  0
Top