Асашёорюү: Дашням, Балжинням, Дагвадорж давхацсан өдөр бөлгөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Юуны өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадорж эрхэмд Төрсөн өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга өнөөдөр 38 нас хүрч байна. Түүний мэндэлсэн өдөр Монголын хувьд онцгой өдөр. Энэ өдөр Монголд анх телевиз эфирээ цацаж, монголчууд нүд тайлсан, тэмдэглэлт өдөр. Тийм ч болохоор телевизийн 51 жилийн ойн мэндийг төрсөн өдрийн баяртайгаа хамтатган тэмдэглэж буй их аварга сошиал хуудсандаа дурсамж, бага нас, зурагт үзсэн зугаатай цагаа санагалзан, сэтгэл хөдөлгөм сэтгэгдэл оруулжээ. Аваргын мэндчилгээг дамжуулъя.

“Телевизийн өндөр антенн, нэвтрүүлэгч Г.Батбаяр ах манайхаар ирж, айраг цагаа уугаад явдаг, аавын минь найз байлаа. Г.Батбаяр ах үнэхээр од байсан! Хашаан дээрээс харчихаад поо л гэдэг байлаа! Үндэсний олон нийтийн телевиз бид хоёр энэ өдөр дуу дуугаа авалцан, энэ хорвоод иржээ. Ккк. Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр. Дашням, Балжинням, Д.Дагвадорж давхацсан сайхан өдөр бөлгөө! Бүх монголчууддаа билэгт сайн өдрийн мэндийг хүргэе! Асашёорюү Д.Дагвадорж



Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (66.181.184.108) 2018 оны 10 сарын 04

УГ НЬ МОРЬТОЙ ЗУРГАА АВХУУЛСАН БОЛ... УХААН ГЭЖ

0  |  0
zochin(77.136.102.166) 2018 оны 10 сарын 02

Asa avargaa noxoigoo nadad egchix l dee Bi tanii noxoind uchirgyi xairtai bolchixood baina kkk

0  |  0
(202.179.27.24) 2018 оны 09 сарын 29

Хаанаас нь ч харсан ааг омог нь нудэнд туссан сайхан монгол эр дээ. Нас нэмж буурь сууж байгаад нь баяр хургэе

0  |  0
Хонгор нутгаас(103.212.118.251) 2018 оны 09 сарын 27

Тэнгэр заяатай монгол эр хүн таньд төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэж эрүүл энхийг хүсье

0  |  0
Oko(64.119.22.76) 2018 оны 09 сарын 27

Saihan hiimorilog hun de

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 09 сарын 27

Аварга минь захиж хэлэхэд жаахан даруухан байвал таныг ард түмэн дэмждэг хэвээрээ л байх байх.

0  |  0
G(202.126.89.240) 2018 оны 09 сарын 27

17oos hoish shine chin huuchirdaggui biluu

0  |  0
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 09 сарын 27

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр. Дашням, Балжинням, Д.Дагвадорж давхацсан сайхан өдөр бөлгөө! ҮНЭЭН. ҮНЭХЭЭР САЙХАН ӨДӨР БАЙНА. АВАРГАДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

0  |  0
Top