81 настай жүжигчин Билл Косби хүчирхийллийн хэргээр ял сонслоо

Админ | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

АНУ-ын Пенсилваниа мужийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард 81 настай, хошин урлагийн жүжигчин Билл Косбиг хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзсэн билээ. Жүжигчин эр Темпл их сургуулийн ажилтан байсан Андреа Констанд гэх эмэгтэйд хар тамхи хэрэглүүлж, хүчирхийлсэн байна. Тэрбээр уг хэргээ Филаделфиа дахь гэртээ үйлджээ. Хохирогч эмэгтэй Андреа энэ талаар 2004 онд мэдэгдсэн ч шүүхийн зүгээс одын нэр хүндэд халдах гэсэн худал яриа гээд тоогоогүй аж. Хэд хэдэн гэрч шүүхэд очсон ч нотлох баримт хангалтгүйгээс болж хэрэг хаагдаж байжээ.

Харин сэтгүүлчид уг хэргийн араас явснаар хүмүүст зэмлүүлэхээсээ санаа зовж, хүчиндүүлснээ нууж байсан 60 орчим эмэгтэй Билл Косбигийн эсрэг гомдол гаргасан юм. Жүжигчин эр тэдэнд хар тамхи шахаж мансууруулаад, хүчирхийлдэг байжээ. Хохирогч болсон эмэгтэйчүүд дунд жүжигчин София Вергара, модель Женис Дикинсон, Виктория Валентино нарын олны танил бүсгүйчүүд байгаа аж.

Пенсилваниа мужийн шүүх жүжигчинд 3-10 жилийн хорих ял оноожээ. Түүнийг шүүхийн заалнаас баривчилсан байна. Билл Косбигийн хоригдох хугацааг түүний наснаас хамаарч тогтоох гэнэ.

81-летнего комика Билла Косби приговорили к тюрьме за изнасилование

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top