Зимбабвед заан жуулчны аминд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Зимбабве улсад аялж явсан Германы нэгэн жуулчныг заан дэвсэлж, аминд нь хүрчээ. Энэхүү эмгэнэлт хэрэг тус улсын Mana Pools үндэсний хүрээлэнд гарсан байна. Жуулчин эмэгтэй зааны зургийг авах гэхэд заан түүн рүү дайрч, дэвсэлсэн бөгөөд тэрээр шархаа даалгүй нас баржээ.

Зимбабве улсад заан хүн рүү дайрсан тохиолдол их гардаг аж. Ялангуяа нутгийн тариаланчид ихээр өртдөг  байна.

Үндэсний хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр заан юунаас болж жуулчин руу дайрсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн жил тус улсын баруун хэсэгт байрлах Victoria Falls аялал жуулчлалын бүсэд нэгэн хөтөч руу сургуультай заан дайрсан тохиолдолд гарч байжээ.

2016 онд явуулсан тооллогоор, Зимбабве улс зааны тоогоор дэлхийд хоёрт ордог байна.


Хамгийн их заантай улс орнууд:

Ботсван – 130 451

Зимбабве – 82 304

Танзани – 42 871

Кени – 25 959

Замби – 21758

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top