Пакистаны экс ерөнхий сайдын үхэрнүүдийг дуудлага худалдаагаар заржээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Имран Ханы Засгийн газар Пакистаны экс ерөнхий сайд Наваз Шарифын найман үхэрийг дуудлага худалдаагаар үнэд хүргэн зарж, төрийн сангийн хөрөнгөө зузаатгажээ. Одос үхрүүдийн Пакистаны өмнөх ерөнхий сайд болон түүний гэр бүлийн сүүний хэрэглээг хангахын тулд тэжээдэг байсан аж.

Одоогийн Ерөнхий сайд Имран Хан авилгын эсрэг хүчтэй тэмцэж шинэчлэл хийнэ гэж сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж сонгогдсон бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд эдгээр үхрүүдийг дуудлага худалдаагаар зарах шийдвэр гаргасан байна. Одос үхэрүүд нийт 19 мянган ам.доллараар зарагдсан бөгөөд Пакистаны Засгийн газрын өмчийг ийнхүү дуудлага худалдаагаар арилжаалж байгаа нь сүүлийн арван жилд болсон 2 дах тохиолдол юм. Анх удаа Засгийн газрын өмч болох сум нэвтэрдэггүй жийп машинуудыг нийт 600 мянган ам.доллараар арилжаалж байжээ.

Үхэр худалдан авсан Хасан Латиф гэгч сүүний фермийн эзэн “Би зуу гаруй одос үхэр тэжээдэг ч удирдагчийнхаа /Наваз Шариф/ үхрийг худалдан авах нь нэр төрийн хэрэг” юм гээд боломж олдвол энэ үхрийг экс ерөнхий сайддаа бэлэг болгон эргүүлэн өгнө гэжээ.

Дуудлага худалдаа бидний хүлээж байснаас ч илүү амжилттай боллоо гэж Пакистаны Ерөнхий сайдын ордны ажилтан ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top