ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулав

2018 оны 10 сарын 01

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн Тэргүүлэгчдийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулахыг санал оруулав. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг таван хоногийн өмнө төлөөлөгч нарт тараах, шаардлагатай тохиолдолд намын бүлэг, ажлын хороод тухайн асуудалд өөрсдийнхөө дүгнэлтийг өгдөг болох санал оруулсан юм.

Уг саналын хүрээнд төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын Хууль эрх зүйн хорооны зүгээс дээрх өөрчлөлттэй холбоотой тайлбар мэдээлэл өгч, уг асуудлыг дэмжснээр Тэргүүлэгчид хэлэлцэх асуудлаа сайтар судлах боломж бүрдэнэ гэж үзлээ.  Улмаар гурван өөрчлөлт оруулах санал гаргасан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд Хууль эрх зүйн хорооны санал болох "Ажлын алба Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг гурваас доошгүй хоногт тараана" гэсэн саналыг төлөөлөгчид дэмжив. 

Нийслэлийг ИТХ-н ээлжит 18 дугаар хуралдааны төгсгөлд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. 2014 онд нийслэлийн ИТХ-аас баталсан эл журмын зарим заалтын улмаас зээлийн эргэн төлөлт орж ирэхгүй зэрэг асуудал үүсчээ. Тиймээс холбогдох хүмүүс эл журамд нэмэлт өөрчлөлт оруулж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, саналыг нь тусгаад Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулжээ.

Гэвч ХЗДХЯ-наас нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж, батлуул хэмээн бүртгэхэээс татгалзсан тул ийнхүү өнөөдрийн чуулганд танилцуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын журамд оруулсан өөрчлөлтийг хэлэлцэн батлав.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top