О.Баасанхүү: Би МАХН-ын дарга

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 01

Намрын чуулганы нээлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрх баригчдыг мөрийн хөтөлбөрөө биелүүлж, хууль санаачлах, хэрэгжүүлэх ажлаа сайн хийхийг шаардаж мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо./2018.10.01/

-Намрын чуулганаар томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Идэж уух дуртай юм чинь энэ намрын чуулганаар Төсвийн тухай хуулиа батлах байх. Мөнгө байхгүй бол эд нар идэж ууж чадахгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлт, засаглалын системийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөх боллоо. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Юун Үндсэн хууль өөрчлөх. Би сонгуулийн тогтолцоогоо шийдье гэж өмнө нь хэлж байсан. Ялсан нам өөрт тохирсон хувилбарыг сонгодог байхаа болимоор байна. Одоо мөнгөтэй нь Төрийн ордонд орж ирье гээд томсгосон тойргоор сонгуулиа явуулах гэж байгаа юм билээ. Ингэвэл тэтгэвэртээ гарах болчихсон томчууд орж ирнэ. Уг нь холимог тогтолцоо гэж байгаагүй бол өнөөдөр ордонд хор найруулдаг хүн арай цөөхөн байх байсан.

Улс төрийн намын тухай хуулинд ганцхан заалт оруулах хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст нам дэмжлэг үзүүлэхгүй гэж оруулах хэрэгтэй. Мөн намрын чуулганаар Эрүүгийн хуулиа өөрчилмөөр байна. Эрүүгийн хуулинд 14 настай хүүхэд тохиролцож, бэлгийн харилцаанд орвол 350 мянган төгрөгөөр торгоно гэж оруулсан байгаа. Би хуулийн төслөө бэлэн болгочихсон. Удахгүй өргөн барина. Өнөөдөр хүчингийн хэрэг урьд байгаагүйгээр нэмэгдчихээд байна. Тэгэхээр Эрүүгийн хуулиа өөрчлөөгүй байж юун Үндсэн хууль гэж хэлмээр байгаа юм. Эрүүгийн хууль авлигачдыг хамгаалдаг хууль болсон. Хэдхэн сая төгрөгөөр торгоод өнгөрч байна. “Жаст”-ын хэрэг дээр гэхэд Ш.Батхүү л шоронд сууна. Бусад нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд суллагдчихна.

-Энэ бүхэн УИХ-ын гишүүний байр суурь уу, МАХН-ын байр суурь уу?

-Би МАХН-ын дарга. Дараа нь Н.Энхбаяр гэдэг хүн намын дарга болъё гэж хоёр удаа хурал хийсэн. Түүнийг нь Дээд шүүх бүртгээгүй. Одоо манай нам даргагүй болчихоод байна. Миний байр суурь бол 2020 онд шинэ сонголтыг гаргаж ирэхийн төлөө юм. Манай намынхан аравдугаар сарын 7-ны өдөр уулзана. Тэгээд 21 аймгаар явж, гишүүдээсээ асууна. Ингээд бүх гишүүдийн хурлаар асуудлыг шийднэ. Тэр болтол “Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө сонсоно” гэдэг шиг өөр өөрсдийнхөө ойлголтоор явж байг.

М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(66.181.165.194) 2018 оны 10 сарын 04

ЯГ ЗӨВ. БААСАНХҮҮ БОЛ ДАРГА. ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД БАГА ХУЦАЛД

0  |  0
Зочин(176.143.107.157) 2018 оны 10 сарын 02

Мэдрэл солиот дэбийл Баасанхүү минээ өөрөө өөрийгөө даргаар томилдог хүн өөрөөс чинь өөр алга. Мунхаг тэнэгийн туйл болсон хүний оронцог минь нүднээс далд ороочээ ингэж амьтны элэг доог больж байх нь өөрт нь зугаатай байдаг болтой. Үнэн мунхаг тэнэг хүн байна ийм маанагийг дахин бүү сонгооройдоо ард түмэн минь ядахдаа эрүүл хүн сонгоцгоое.

0  |  0
миеэ(202.55.180.182) 2018 оны 10 сарын 02

Баацанхүү тэнэглэх тусам манангийн нэр унана үүнийг ойлгохгүй малнууд харин ордоноор дүүрэн байна

0  |  0
ми(202.55.180.182) 2018 оны 10 сарын 02

Чааваасдаа өөр юу ч гэхэв

0  |  0
Ха ха ха ха ха (150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Тэнэг хүнийг тэнэг хүн гэж хэлж болдогүй гэсэн шүү энэ бурхан шүү дээ ха ха ха ха

0  |  0
Зол(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

БААСХҮҮ ТА ШУДАРГА БИШ ХҮН ХЭН МӨНГТЭЙ ТӨГРӨГТЭЙ ТЭР ХҮНИЙ БООЛ БОЛЖ ГАР ХӨЛ НЬ БОЛЖ ӨӨРИЙГӨӨ Л ДООШ ХИЙЖ БНА ЖООХОН УХААНТАЙ БАЙ! ӨӨРӨӨ Л ЭВГҮЙ БАЙДАЛД ОРЖ БАЙГАА ЮМ МАН ӨӨРИЙН ЧИН АШИГЛААД БНА ТЭНЭГ ЮМАА ТА

0  |  0
Иргэн(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Хэн энийг тоох юм эр эм нь мэдэгдэхгүй хэрүүлч нийгэмийн хог шаар төрд байгаан төрийн бүр л доош хийж харуулж байгаан эмэгнэл өөрийгөө битгий лаг мэтээр бол чи хэн ч биш зөвхөн махны нэр тэр тусам экс ерөнхийлөгчийн нэр хүндээр төрд орсон шүү түмэн мэднэ хадуурч ярьж хэлж байдаг юм жоохон мэдрэмжтэй байж сур ! Чи бурхан биш шүү !!!!

0  |  0
Зочин(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Ичиж амьдар

0  |  0
Болор(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Бузар хэл муутай бөөрөнхий *** БААСАНЯНХАН гэдэг юм штээ

0  |  0
Зочин(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

СЭтгэцийн өөрчлөлтэй гар даа маны захиалгаар мөнгөө аваад хууль бус дээрэм хийнэ гэвэл май салаавч май май май

0  |  0
Зочин(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

Ич БААС

0  |  0
Тэнэгхүү(150.129.143.34) 2018 оны 10 сарын 02

ЭНЭ ЁСТОЙ МЭДРЭЛ МУУТАЙ ТЭНЭГ БАЙНА ИЧИХ НҮҮРГҮЙ ГЭЭС ХЭН ЭНЭ ТЭНЭГЭЭР ДАРГАА ХИЙЛГЭЭД ЯВАХ ЮМ ӨӨРИЙГӨӨ БААСАНХҮҮ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ХЭНЧ БИШ ХҮНИЙ НЭР ТӨРӨӨР ТӨРД ОРСОНОО БОЛОХ ЁСТОЙ МАЛАА !

0  |  0
иргэн(185.93.182.11) 2018 оны 10 сарын 01

Энхбаяр гэдэг хүнийг их хурал ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй ингээд л МАХН аа булаацалдсан дуусдаггүй хэрүүл хийж явах нь энэ Баасанхүүгийн гол хийх ажил нь цалингаа авсан хүн ажлаа сайн хийхээс ч яахав.!!!!!!!

0  |  0
нямдорж(66.181.188.216) 2018 оны 10 сарын 01

жинхэнэ хулгайч нь Баасанхүү өөрөө болж таарав уу эхлээд өмгөөлж өвөрт нь ороод мурьж нэг сугараад ольж нэг шургаад яасаны чинь хэлнэ шүү гэж шантаажлаад дарга нь би шүү гээд Нямдорждоод хаанаас юунаас гарсанаа мартдаг хөөрхий нэгэн амьтан болж дууслаа л даа нэг л юмтай хутгалдсан сонин нэртэй гээд байсанаа алдаршуулчихвуу

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 10 сарын 01

ene hun yana daa

0  |  0
Unen (202.9.43.176) 2018 оны 10 сарын 01

Aaavaa namaig ashiglaach gej oriloldoood baidag humuusiin dund zogsoj bsn biz dee ene jorlonhuu

0  |  0
Зочин(182.160.38.199) 2018 оны 10 сарын 01

Нэгнийгээ хулхидаж компанийг нь өөрийн болгодог зуршил тогтсон шиг тэр Баасанхүү гэгч намыг бас ”хувийн” болгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд өөрийн ухаангүй болсон бололтой. Энэ цаанаа ямар агуулгатай байна аа, монголчуудыг улам хагалан бутаргах харийнхны бодлогын дараагийн нүүдэл үү, Энхбаярыг нугачин дарах хүсэлтай МАНАН бүлэглэлийн даалгавар ? Түүнийг дэмжиж, аялдан дагаж байгаа хүмүүс ямар хүмүүс вэ?

0  |  0
Namin egel jirin gis(202.126.89.36) 2018 оны 10 сарын 01

Baasankhuug namin egel jirin gishuud bid demjij baigaa shuu. Shudarga uhaantai zaluu. Huchtei baigaarai. Bid tanig 100% songoson shuu. Ergelzeh hereggui

0  |  0
1(202.21.106.133) 2018 оны 10 сарын 01

zailaa

0  |  0
G(73.188.233.80) 2018 оны 10 сарын 01

Jorlonkhuu

0  |  0
Top