СЭЛЭНГЭ: Жолооч Б.Батзаяад 2 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын иргэн Бат-Өлзийн Батзаяагийн эмчилгээний зардалд нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 2.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлснээ “Жолооч жолоочдоо хайртай” хандивын тоглолт дээр гардуулан өглөө.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид “Жолооч жолоочдоо хайртай” тоглолтын билетийг худалдан авч сайн үйлсийн аянд байгууллага хамт олноороо нэгдлээ.
“Зэлтэрийн зам”ХХК-ийн жолооч Б.Батзаяа нь Улаанбаатар хотын III шатлалын эмнэлэгт зүрхний архаг дутагдлын оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд цаг нартай уралдан маш хүнд хагалгаанд яаралтай орох нөхцөл байдалд хүрээд байгаа юм.
Буяны цагаан үйл хэрэг арвижин, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 202.9.42.97 ]      |     2018 оны 10-р сарын 02 -нд, 10:58 минутанд

ЭНЭ ЖОЛООЧ НЬ УУ ЗАСАГ ДАРГА НЬ УУ ХА ХА ИНЭЭДТЭЙ ШҮҮ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ KK

Go to top of page