ОРХОН: Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, шилдэг шийдэл, шинэ санааг санхүүжүүлэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн “Гарааны бизнесийг дэмжих” төслийн шалгаруулалт боллоо. Төслийн шалгаруулалтад гарааны бизнес эрхлэгч 50 гаруй төсөл өрсөлдсөнөөс шилдэг найман санааг дэмжсэн байна.

Тодруулбал, зөгийн бал үйлдвэрлэлийн “BBS” багийн “Эрдэнэ” төсөл, бичиг хэргийн “Эрд суу” тэмдэглэлийн дэвтэр, “Жигүүр” оёдлын цехийн хувцас үйлдвэрлэл, “Мазаалай” багийн “Шинэ бараа” апликейшны төсөл шалгарч тус бүр 10 сая төгрөгийг гурван жилийн хугацаатай, хүүгүй, барьцаагүй, 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгээр авахаар болов.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top