Ц.Өлзийсайхан: Ядрах, ганихрах шинж илэрвэл үсний эдийн хорт металлын шинжилгээ өгөөрэй

2018 оны 10 сарын 03

“Тод-эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгт хийдэг үсний эдийн хорт хүнд металл эрдэс минералын шинжилгээний ач холбогдлын талаар тус эмнэлгийн менежер  Ц.Өлзийсайхантай ярилцлаа. Түүний өгөх мэдээлэл, зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.  

-“Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгийн үзлэг оношилгоо, шинжилгээний  давуу талаар яриагаа эхэлье?

-“Тод-Эйч” эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Манай эмнэлэг Монгол Улсдаа анхлан хүүхдийн өсөлтийн чиглэлээр нарийвчлан үзлэг оношилгоо шинжилгээг хийж эхэлсэн. Бид сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан оношилгоог хийснээр тухайн хүүхдийн шинжилгээний хариунд тулгуурлан,  хүүхэд бүрт тохирсон өсөлтийн цогц эмчилгээг хийх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байгаадаа таатай байна. Хүмүүс өсөлт гэхээр ганц өндөр болох л гэсэн ойлголттой байдаг. Хамгийн гол нь эрүүл зөв өсөлттэй байх нь чухал юм.  Хүүхдийн өсөлтөнд хамгийн нэн түрүүнд мөрдөгддөг дөрвөн дадал зуршил гэж  бий.  Үүнд, шим тэжээл, нойр, дасгал хөдөлгөөн, стресс юм. Үүнээс бид шим тэжээлийг хоол хүнсээр мөн витаминаар нөхдөг. Тэгвэл манай эмнэлэг хүүхдийн өсөлтөөс гадна насанд хүрэгчдийн эрүүл мэндийн байдлыг оношлон тогтоох боломжтой оношилгоо, шинжилгээнүүд хийдгээрээ давуу талтай. Бүх насныхан хийлгэх боломжтой “Үсний эдийн хорт хүнд металл болон эрдэс минералын оношилгоо” болон “Биеийн ерөнхий бүтцийн оношилгоо” сүүлийн үед эрэлт ихтэй байна.

Ц.Өлзийсайхан: Үсний минералын шинжилгээгээр бие организмын доголдлыг тогтоодог

 

-Өмнө нь цус , шээсний шинжилгээ гэж сонсож байсан, үснээс  авч шинжилдэг хүнд металлын шинжилгээний талаар  гол ач холбогдолын тухай?

-Хүний үс нь сард ойролцоогоор нэг см орчим ургадаг. Ургаж байх хором мөч бүртээ тухайн хүний бие организмын мэдээллийг агуулдаг, модны цагираг нь насжилтаас эхлээд модны бүх мэдээллийг агуулдаг шиг. Үс нь биеийн шим тэжээлийн байдал болон амьдралын орчны мэдээллийг хадгалж байдаг гайхамшигтай дайвар эд юм. Шинжилгээний арга нь үсний угаас ойролцоогоор гурван см орчим үс хайчлан авч 10 төрлийн хорт хүнд металл /Хар тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан, бари, кадми, хүнцэл..../ болон 16 төрлийн эрдэс минералуудыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар шинжлэн хүний бие дэхь шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг гаргаж ирснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог, эрүүл аж төрөхөд тустай мэдээллийг өгдөг шинжилгээний арга юм.

Цус, шээсний шинжилгээтэй харьцуулахад харьцангуй урт удаан хугацааны туршид тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал ямар байсныг мэдэх боломжтой. Өөрийн биед зайлшгүй хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисын талаар мэдэж авснаар эмийн зохисгүй хэрэглээнээс зайлсхийх боломжтой болгоно. Эрүүл байх үндэс суурь нь биеэс хорт бодисыг  гадагшлуулахаас эхэлнэ. Өвчлөл болон зовиур илэрсэн тохиолдолд хүн том зүйлээс шалтгааныг хайдаг ч бидний бие организмыг тэтгэгч минералын тэнцвэр алдагдах нь жижиг мэт боловч голлох шалтгаануудын нэг байдаг. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, шалтгааныг нь олж тогтоох боломжийг олгохын зэрэгцээ аливаа өвчний эхэн үеийн эмчилгээг хийн эрүүл мэндээ хамгаалах боломжийг олгодог.

Хортой зүйлсийг биеэс гадагшлуулах “Хасах эмчилгээний арга” + Ашигтай зүйлсийг биед оруулах “Нэмэх эмчилгээний арга” = Гайхамшигтай эмчилгээний үр дүн

Шинжилгээний хариунаас шалтгаалан манай нарийн мэргэжлийн эмч нар хорыг тайлж эрдэс бодис, витаминыг нөхөж өгснөөр тухайн эмчилгээний дараах 60 хоногийн дараагаас эмчилгээний үр дүн мэдэгдэж биед илэрсэн зовиурууд хэвийн болж байгаа нь эмчлүүлэгчдээс ажиглагддаг. Эрүүл мэндэд тустай шим тэжээл, амин дэмүүдийг сайн хэрэглэсэн ч биед хорт бодис хуримтлагдсан байгаа үед тухайн шим тэжээлт зүйлүүдийн үр дүн хангалттай гардаггүй. Тиймээс юуны түрүүнд биед хуримтлагдсан хорыг гадагшлуулан бодисын солилцоог дэмжих эмчилгээний аргыг хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай чухал эмчилгээ болоод байна. Цусны шинжилгээ болон шээсний шинжилгээ нь биед ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хийгдэх нь элбэг байдаг бол үсний минералын шинжилгээ нь хүн эрүүл байх үедээ өгч болох ба өөрийн бие организмын доголдлыг тогтоосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог давуу талтай.

 

-Хүний биед хорт элементүүд хуримтлагдах шалтгаан юу вэ?

-Бидний биед хуримтлагдах хүнд хорт металлууд нь шим тэжээл, минералуудын бие дэх шингээлт, тэдгээрийн үйлчлэлд саад болж байдаг. Бодисын солилцооны тэнцвэртэй байдлыг алдагдуулж эцэст нь өвчин үүсгэдэг. Хордлого үндсэн 3 замаар хүний биед хуримтлагддаг. Үүнийг дурьдвал үйлдвэрийн гаралтай хордлого, ахуйн гаралтай хордлого, агаар болон хөрсний бохирдлоос үүсэлтэй хордлого бие организмд хуримтлагддаг. Манай улсын хувьд үйлдвэрийн гаралтай хордлогод өртөхөөс илүү ахуйн гаралтай хордлого болон агаар, хөрсний бохирдлоос шалтгаалсан хордлого үүсэх магадлал туйлын өндөр. Хэрэгцээт шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг хадгалж чадсанаар хүнд металлуудыг биеэс гадагшлуулж, биед хуримтлагдах байдлыг зогсоон бодисын солилцооны хэвийн байдлыг хадгалах боломжтой.

-Монгол хүмүүст ямар төрлийн хордлого болон эрдсийн дутагдал илүүтэй илэрдэг вэ? Тэдгээрээс үүсч болох өвчлөлийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай эмнэлэг байгуулагдаад эхний ээлжинд үсний шинжилгээгээр зөвхөн хүүхдийн өсөлтөд чухал нөлөөтэй эрдэс минералын тэнцвэрт байдлыг илрүүлэх зорилготой дээрх шинжилгээгээ хийж байсан боловч шинжилгээ хийлгэсэн хүүхэд бүр хар тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан зэрэг 1-3 төрлийн хавсарсан хордлоготой гарч байсан. Үүнийгээ дагаад цайр, магни, кальци, фосфор, селен, төмөр гэх мэт амин чухал эрдэс минералуудын үйл ажиллагаа саармагждаг. Бид хийсэн нийт шинжилгээнүүдээ багцлан дүгнэхэд оношилгоонд орсон хүмүүсийн 99,2 хувь нь хорт хүнд металлын хордлоготой, 100 хувь эрдэс бодисын алдагдалтай гарсан. Нас бага байх тусам хорт хүнд металлын хордлого илүү, нас нэмэгдэх тутам ялангуяа 18 наснаас дээш насны хүмүүст олон төрлийн эрдэс бодисын алдагдал илэрч байна.

ид өөрийн мэдэлгүй  хорт хүнд металлын хордлогод  өртдөг байх нь. Архаг хордлогод өртсөнөөр ямар хор уршигтай вэ?

-Насанд хүрэгчдэд архаг ядаргаа, ганихрах, таргалалт, зүрхний өвчлөл, судасны хатуурал, ясны сийрэгжилт, бөөрний өвчлөл, элэгний өвчлөл, чихрийн шижин, даралт ихсэх, даралт багасах, үе мөчний өвчлөл, харшил, арьсны өвчин, толгой өвдөх, нойргүйдэл, багтраа өвчин, бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, цус багадалт, үс унах зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхэд, өсвөр насныханд арьсны өвчин, аутизм, сурах чадвар муудах, анхаарал төвлөрөлт алдагдах, сатаарах, хөдөлгөөн хэт ихсэх, өсөлт бойжилтын хоцрогдол, амьсгалын замын өвчлөл, хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдах, сэтгэн бодох чадвар муудах сэтгэл санааны тайван байдал алдагдах гэхчлэн олон сөрөг нөлөө илэрдгийг эмч нар анхааруулдаг. Эхчүүд, эмэгтэйчүүдийн хувьд үргүйдэл, дутуу төрөлт, төрсний дараах сэтгэл гутрал, ургийн тархины хөгжлийн саатал, гаж согогтой хүүхэд төрөх гэх мэт маш олон тооны шалтгаангүй өвчлөл, зовиурууд илэрдэг.

-Үсний эдийн шинжилгээ хийлгэсний дараа  танайд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Манай шинжилгээг Өмнөд Солонгосын "Мединекс" төв лабораторид хийдэг. Энэхүү дэвшилтэт шинжилгээг одоогоор дэлхийн зургаан орон, Азиас Япон Солонгост хийж байна. Шинжилгээний хувьд хүний биед огт өвдөлт өгөхгүй бөгөөд амархан авч болох ба зөөвөрлөх, болон хадгалахад хялбар. Шинжилгээний хариу тухайн хүний хордлого болон минералын дутагдлаас үүсч болох эрсдэлтэй өвчин эмгэгүүд, хооллолтын зөвлөгөөтэй маш дэлгэрэнгүй ирдэг. Хариунд хордлого илэрсэн тохиолдолд МТ хэмээх уургийг хүний биед бий болгосноор биеэс гадагшлуулах боломжтой.  MT нь өөрөө хорт хүнд металл, хүчилтөрөгчийн чөлөөт радикалыг гадагшлуулах, шим тэжээл минераллуудыг тохируулах үйлчилгээтэй.

МТ уураг болон өндөр тунтай  витамин В-ийн комплексийн оролцоотойгоор хордлого  идэвхжин биеэс өтгөн, шингэн, хөлс, хумс, үсээр гадагшилна.  Нэмэх болон хасах эмчилгээг хавсарч хийснээр дутагдалтай байгаа эрдэс минералыг идэвхжүүлэх, илүүдэлтэй гарсан эрдэс болон хордлогыг гадагшлуулах зарчмаар эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хангаж өгдөг.

-Танай эмнэлэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг тогтмол хийдэг гэсэн, энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Бид нийгмийн хариуцлагын хүрээнд дунд сургууль  сурагчдад үнэ төлбөргүй биеийн бүтцийн оношилгоо хийх, мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд биеийн бүтцийн оношилгоо хийж өгдөг. Байгууллагуудын хүсэлтээр үнэ төлбөргүй эрүүл мэндийн боловсрол олгох “Өсөлт” сэдэвт сургалтаа хийн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг өнгөрсөн хугацаанд тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн үсний эдийн хорт хүнд металл болон эрдэс минералын оношилгоог нарийн мэргэжлийн эмч нарт зориулан таниулах, мэргэшүүлэх кредит бүхий сургалтуудыг удаа дараалан амжилттай зохион байгуулж байна.

-Сонирхолтой, чухал мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.

- Баярлалаа. Шинэлэг оношилгоо эмчилгээний талаар яриад байвал их зүйл бий. Та бүхэн манай төвд хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө аваарай. Цаг алдалгүй эмчилгээ, үйлчилгээ эхлүүлээрэй гэж нэмж хэлье.

- Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балдан(162.158.179.232) 2018 оны 10 сарын 04

УБ ХОТ МААНЬ АГААРЫН БОХИРДОЛ МАШ ИХ ЯЛАНГУЯА ДИЗЕЛЬ МАШИНААС ГАРДАГ ХОРТ УТАА, ХӨРСНИЙ БОХИРДЛООС ҮҮССЭН ХОРДЛОГО ХҮҮХДЭД МАШ ХОРТ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БГАА.

0  |  0
Иргэн(172.68.255.164) 2018 оны 10 сарын 04

БУРУУ ХООЛОЛТ Ш ДЭЭ

0  |  0
Иргэн(172.68.254.108) 2018 оны 10 сарын 04

БУРУУ ХООЛОЛТ Ш ДЭЭ

0  |  0
Иргэн(172.68.253.161) 2018 оны 10 сарын 04

БУРУУ ХООЛОЛТ Ш ДЭЭ

0  |  0
Мөнгөө(66.181.161.8) 2018 оны 10 сарын 03

Мундаг охин шүү ажилд нь амжилт хүсье

0  |  0
Top