Гоо сайхны бүтээгдэхүүнийг зүй ёсоор нь хэрэглэх ЗӨВ ДАРААЛАЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

 Маш олон гадаад нэршилтэй Make-Up бүтээгдэхүүн дунд толгой чинь эргэж байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг анхааралтай уншихыг зөвлөе

1. Base буюу СУУРЬ гэж юу вэ?

Энэ бол нүүр будалтын үндсэн суурь.

ҮҮРЭГ 1: Крем, пудр болон нүүрэнд түрхэгдэх бүх төрлийн будагнаас арьсыг ХАМГААЛАХ

ҮҮРЭГ 2: Арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт ҮҮСГЭХ

ҮҮРЭГ 3: Крем болон Foundation-ы арьсанд наалдаж шингэх чадварыг НЭМЭГДҮҮЛЭХ

ҮҮРЭГ 4: Будалтын тогтоцыг САЙЖРУУЛАХ

Хэрвээ та BB болон CC крем түрхдэг бол Base түрхэх шаардлагагүй. Учир нь энэ хоёр крем өөртөө Base болон чийгшүүлэгчийг агуулж байдаг. Харин Foundation түрхдэг бол зайлшгүй Base түрхээрэй.

Үйлдвэрлэсэн компаниас шалтгаалаад Base өөр өөр өнгөтэй байдаг ч үндсэн зургаан өнгө байдаг.

1. Цайвар ногоон: Нимгэн арьстай, хацрын улайлттай, батга болон бусад шалтгаанаар улайлт үүссэн арьсанд хэрэглэнэ.

2. Бүдэг ягаан: Өнгөө алдаж, цонхийсон арьсанд хэрэглэснээр арьсыг өнгөлөг амьд харагдуулдаг.

3. Шар: Харлаж, өнгөө алдсан арьсыг шаргал туяатай харагдуулна.

4. Улбар шар: Наранд борлуулсан эрүүл арьстай мэт харагдуулна.

5. Чернэлийн ягаан: Бор шаргал арьстай хүмүүст зориулагдсан. Ази хүмүүст хамгийн их тохирдог.

6. Цагаан: Хар болон цагаан батга ихтэй, асуудалтай арьсанд хэрэглэдэг. Мөн бараан царайг цайруулж харагдуулна.

2. Primer гэж юу вэ?

Үндсэн үүргээрээ Base-тэй ижилхэн боловч нүүрэнд чинь бага зэрэг үрчлээ үүссэн, нүхжилт ихтэй бол Primer сонгож хэрэглээрэй. Primer нь арьсны нүх сүвийг дүүргэж өгдөг бөгөөд крем пудр нүх зураас руу орохгүй, толигор жигд гадаргуутай болгодог. Primer хэрэглэсний дараа түрхсэн крем жигд шингэнэ. Нүх сүврүү орохгүй учраас нүхжилт бий болгодог бас нэг хүчин зүйлээс хамгаалагдаж байна гэсэн үг
Primer нь ихэвчлэн цагаан, бүдэг ягаан өнгөтэй байдаг ба тухайн компанийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж өөр өнгөтэй байж болно.

3. Foundation гэж юу вэ?

Бараг л крем. Монгол нэршил байдаггүй. Нүүрний бүх хэсэгтээ түрхдэггүй, хамрын улаан, нүдний доод талын хар толбо гэх мэт асуудалтай газраа түрхэнэ. Гэхдээ Foundation-ийг өө дарагч буюу Consealer-ын оронд түрхэж болохгүй шүү.

4. Consealer гэж юу вэ?

Энэ бол нүүр будалтын салшгүй нэг хэсэг буюу өө дарагч. Concealer нь бүх төрлийн крем болон foundation-ы 1000 давхарлаад ч далдалж чадахгүй тэр өөг маш сайн дарахад тусалдаг.

5. Toner, Lotion гэж юу вэ?

Цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэнх нь давхар чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг.

Хэрэглэх дараалал: Lotion-оор эхэлж нүүрний бохирдол будгийг арилгана. Дараа нь Тoner-ийг хөвөнд шийнгээж, нүүрээ арчих хэрэгтэй. Учир нь Lotion нүүрний будаг бохирдлыг 100% цэвэрлэж чаддаггүй. Харин Toner үүнийг бүрэн цэвэрлэдэг. Үүний дараа тосоо шууд түрхэж болно.

Тоникын ач тус:

  • Нүх агшаана.

Гэрийн нөхцөлд жижиг хөвөнд бага зэрэг шингээж, нүхжилттэй хэсэгтээ зөөлөн товшиж арчина. Энэ нь тослогийг багасгаж, нүхийг жижигсгэх нөлөө үзүүлдэг.

  • Арьсны РН балансыг /Хүчил шүлтийн тэнцвэр/ тэнцвэртэй байлгана.

Бидний арьс төрөлхийн хүчиллэг байдаг ба 5, 6 нас хүртэл РН баланс тэнцвэртэй байдаг. Бидний хэрэглэдэг савангууд ихэнхдээ шүлтлэг байдгаас энэ тэнцвэрийг маш ихээр алдагдуулдаг. Харин тоник хэрэглэснээр энэ тэнцвэрийг маш сайн хадгалдаг ажээ.

  • Хамгаалалтын давхарга болдог.

Бид нүүрнийхээ будгийг арилгаж цэвэрлэснийхээ дараа эсвэл будахынхаа өмнө цэвэр арьсан дээр тоник хэрэглэдэг. Тоник нь арьсан дээр нэмэлт хамгаалалт болж өгдөг учраас ингэх нь зөв юм. Нүх сүвийг агшааж, арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлснээр гадны тоос шороо, нян бактераас хамгаалах нэгэн хөшүүрэг гэж ойлгоорой. Мөн крантны усаар угаасан тохиолдолд усны хатуулаг, эрдсийг багасгаж, арьсыг сайтар хамгаална.

  • Арьсыг сэргээнэ

Зарим оронд, ялангуяа Европт арьсаа бохирдсон, тослогжсон үед тоникоор угаадаг. Энэ нь арьсыг нөхөн сэргээдэг ажээ. Мөн зарим тоникууд чийгшүүлэх найрлагатай байдаг.

6. Skin, emulsion гэж юу вэ?

Арьсыг чийгшүүлж тэжээл өгөх үүрэгтэй. Танд мөн л чухал бүтээгдэхүүн.

Хэрэглэх дараалал: Цэвэрлэсэн арьсан дээрээ Skin-ийг эхэлж түрхээд, араас нь Еmulsion түрхдэг. Ингээд шууд тос түрхэж болно.

7. BB крем гэж юу вэ?

BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил. Германаас гаралтай боловч ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. BB кремийн онцлог нь Foundation-оос илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.

ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээ зэрэг үзүүлдгээрээ савтай Фотошоп хэмээн нэрлэгдэх нь олонтаа. Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2-4 байдаг. Цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж, төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “Япон систем”-ээр буюу хоёр үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн /foam/ цэвэрлэгч хэрэглэн угаана.

8. MIST гэж юу вэ?

Энэ бол ТОНИК-ын нэг төрөл бөгөөд хөвөнд шингээж арчдаггүй, шууд нүүр рүүгээ цацаж хэрэглэх боломжтой. Монголчууд пудр шингээгч гэж нэрлээд сурчихсан. Уг нь бол цацдаг тоник. Будахаасаа өмнө болон будсаныхаа дараа цацдаг. Энэ мист нь өөрөө будахын өмнө болон дараа хэрэглэх зориулалттай бөгөөд ингэснээр будаг удаан тогтох, арьс халууцаж улайх, будаг урсах зэргээс сэргийлдэг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enerelle(66.181.160.79) 2024 оны 04 сарын 07

Heregtei medeelel bailaa bayrlalaa

6  |  0
Сараа(202.9.40.222) 2024 оны 01 сарын 20

Үнэхээр үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна маш их баярлалаа <3\n

5  |  0
Zulaa(117.111.13.34) 2024 оны 01 сарын 20

Mash mash heregtei medeelel bna bayrlalaa

11  |  0
Түвшинжаргал(66.181.161.17) 2023 оны 07 сарын 16

Маш хэрэгтэй мэдээлэл байлаа

17  |  3
Top