Брэнд хатагтай Э.Туулын хүүдээ зориулсан “захидал”

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Хамгийн загварлаг, фэйшн бүсгүйчүүдийг нэрлэ гэвэл “Оргио” брэндийг үүсгэн байгуулагч Э.Туулыг хэлнэ. Брэнд хатагтай гэдэг нэршил ч түүнийг хэвлэлүүдэд хэдэн жилийн өмнөөс тодотгож ирсэн. Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр гэж бас “овоглуулдаг”. Мэдлэг боловсролтой, мэдрэмжтэй, бизнесийн салбарт өөрийн хүчийг харуулж яваа гээд жинхэнэ орчин үеийн супер мом саяхан хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж сошиал хуудсаар мэндчилгээ дамжуулсан нь олон ээж, аавуудын сэтгэлийг хөдөлгөжээ.

Түүний хүү С.Гэсэрийн төрсөн өдөр аравдугаар сарын 1-нд тохиосныг хэлэх хэрэгтэй. О.Содбилэг, Э.Туул нар дөрвөн хүүхдийн аав, ээж болсон өнөр бүл гэдгийг та бүхэн мэднэ. Ингээд залуухан, халуухан ээжийн сэтгэл хөдөлгөсөн чин сэтгэлийн мэндчилгээг уншиж хараахан амжаагүй бол энд сонирхуулъя.

...Хайрт хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Миний хөөрхөн Гэсэр... Ээж нь өглөөнөөс хойш л юү бичих вэ гэж бодлоо. Энэ өдөр чи бид хоёрын хувьд онцгой сайхан өдөр. Чи миний хүү, би чиний ээж болсон өдөр. Чи намайг ээжийгээ болоосой гэж сонгосон уу, цаанаас нь бурхан хүссэн үү, ямар ч байсан хамгийн гайхамшигтай сонголт болжээ. Энэ амьдралд чи миний хүү ч урьд урьдын амьдралуудад чи миний аав ч байсан байж болох. Чи намайг асар их хайрлаж байсан болохоор би чамайг бас асар их хайрлаж байгаа ч байж болно. Чиний хааяа хэлэх хэт ухаантай үг ба үйлдлүүд чинь ээжийг нь ингэж бодоход хүргэдэг шүү. Би харин энэ цагт ээж чинь болохоор надад чамайг хариуцлагатай, хүнлэг, буяны төлөө бусдын төлөө явах хүчтэй, зоригтой, аз жаргалтай зөв хүн болгох үүрэг надад бий. Учрал бүхэн зөвхөн энэ амьдралд учиртай биш харин олон олон цагийг дамнасан утга учиртай болохоор өнөөдөр ээж нь чамайг өсгөхдөө зөвхөн энэ цагийг л боддоггүй ээ. Ямар ч цаг тоололд өнгөрсөн, ирээдүй ба одоо цаг нэг цэг дээр нийлдэг. Тэр нийлэх цэг нь одоо цаг юм. Одоо цагт миний хүү зөв явснаар чи өнгөрсөн ба ирээдүй цагийг аль алиныг нь засч, сайхан болгох чадвар чамд бий. Үүнд итгээрэй дандаа санаж яваарай, миний хүү.
Хайртай. Хайртай. Хязгаар үгүй хайртай.
Гэртээ ээж нь дуртай буузыг нь бэлдээд хүлээж байя! Yours Mom

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.75) 2018 оны 10 сарын 07

yaach gej dandaa il tod show chiideg um be?,ug n ter ich barj ydaad baigaa chorongo mongo yduu zuduu, chuuchduud mon amidraldaa gutaad archind orson emegteichuudees ydaj ganch choeriin archinaas gargaj ood n tataad araas n chocholdood engiin amidrald n oruulaad ogvol mon ch ich buyn bolnodoo, ta nar eniig tusgaj avaad cheregjuulech mongo togrog changalttai baigaa chuu .

0  |  0
(176.158.21.29) 2018 оны 10 сарын 06

Xyydee bichsen zaxidlaa olont niited unshuuldag ni yamar uchirtai yum bol doo Bichig yseg tailagdsan zaxidal bichix chadvartai xyn gedgee xymyyst xaruulax gesen yum bolov yy

0  |  0
Zochin(59.153.114.241) 2018 оны 10 сарын 05

Lag bolovsroltoi yneheer brend emegtei gej bodoj bsan chin hyyhdiinhee syrgyyliin tulburiig uguhgyi aimshigtai hereldej shylamiin dyrd hyvirch bna gesen ichij amidar dyr isgegchid

0  |  0
Zochin(66.181.180.97) 2018 оны 10 сарын 05

Aav shigee bitgii Hun bolooroi geech aav chini huvalz shuudee

0  |  0
Gotov(108.162.245.154) 2018 оны 10 сарын 05

Yours mom. Gedeg ni ui gesen ug uim bol bi iim mongol ug uzeegui him bn.

0  |  0
о(172.68.255.134) 2018 оны 10 сарын 04

үгүй одоо хүүдээ бичсэн захидалыг бид интернэтээр уншаад сууж байх юм даа захидал гэдэг соёл бас нандин харилцаа шүү реклам биш

0  |  0
Зочин(122.201.23.83) 2018 оны 10 сарын 04

Сайхани үг бичжээ. Би өөрөө хүүтэй хүн. Туулаа чамаар бахархаж байна. Ийм сайхан үгийг хэлж, хүүгээ жинхэнэ хүн болгож байгаад

0  |  0
IRGEMN(202.70.34.115) 2018 оны 10 сарын 04

ХҮҮДЭЭ ӨВӨӨ ЧИНЬ ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛААР АЖИЛЛАЖ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ИХ МӨНГӨӨР ЭНЭ ИХ ”ОРГИО” МЭТИЙН ЮМЫГ ХИЙЖ БАС ААВ ЧИНЬ ”МАН” НАМД ИХ МӨНГӨ ӨГЧ УИХГишүүн БОЛСОН ҮНЭНИЙГ ХЭЗЭЭ ХЭЛЭХИЙН БОЛ.........

0  |  0
Top