Интернет орчинд алдаршаад буй ”БҮДҮҮН МИСС”

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Ихэнх хүмүүс гоолиг, туранхай биеийг стандарт гэж үзэн, чухалчилдаг нь нууц биш. Илүүдэл жинтэй охид, эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлж хайрладаггүй тохиолдол цөөнгүй. Тэгвэл энд танилцуулах загвар өмсөгч бүсгүй хүн бүрт урам зориг, эрч хүч, эерэг хандлага өгнө.

Итали ээж, америк аавтай загвар өмсөгч Стефани Феррарио /Stefania Ferrario/ 1993 онд төржээ. Тэрбээр махлаг биеэсээ огтхон ч санаа зоволгүй, харин ч давуу талаа болгож чадсан нь хүн бүрээс талархал хүлээхэд хүрсэн юм. 

2015 оноос моделийн гараагаа эхэлсэн түүний биеийн харьцаа 100-72-104. Стефани Феррарио өөрийнхөө гадаад төрхөнд огтхон ч эргэлздэггүйг дараах зургуудаас харж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top