Өсвөр насны нэг охин нас барж, хоёр нь эмнэлэгт хүргэгдлээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны гурван эмэгтэй хүүхэд тодорхойгүй шалтгааны улмаас ухаан алдлаа гэсэн дуудлага өчигдөр /2018.10.03/ аймгийн нэгдсэн эмнэлгийн шуурхай дуудлагын албанд иржээ.

Дуудлагын дагуу эмнэлгийн ажилтнуудыг очих үед 12 настай эмэгтэй хүүхэд нас барсан байжээ. Түүнтэй хамт байсан хоёр хүүхэд ухаан ороогүй байсан бөгөөд хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Харин нас барсан хүүхдийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, амьсгал хураасан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхлээд байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, ухаангүй байдалтай олдсон эдгээр охид гаднаа ил харагдах шарх сорвигүй байсан гэх ба ямар нэг зүйлд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна.

 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

м [ 172.68.255.134 ]      |     2018 оны 10-р сарын 04 -нд, 09:44 минутанд

Муу хужаатай холбоотой юм болов уу?

Уууууу [ 172.68.255.68 ]      |     2018 оны 10-р сарын 04 -нд, 08:44 минутанд

Энэ төр засаг юу хийгээд байна аа. Хүрэлсүх огцор

huhu [ 172.68.46.209 ]      |     2018 оны 10-р сарын 04 -нд, 07:21 минутанд

ymar negen dald gemt hereg

Go to top of page