“Ээж” киноны төгсгөлийн ангиуд ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ?

 Үзэгчдийг зурагтын өмнө уях болсон Туркийн “Ээж” олон ангит киног чадварлаг оддыг нэг дор цуглуулсан бүтээл гэж кино шүүмжлэгчид дүгнэдэг. Киноны гол дүрийг Туркийн алдартай жүжигчин Вахиде Перчин, модель, жүжигчин Жансу Дере, өхөөрдөм бяцхан жүжигчин Берен Гёкилдыз нар бүтээсэн билээ. “Ээж” киноны ер бусын үйл явдал, өрнөл үзэгчдийн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Берфу Эргенекон зохиолыг нь бичсэн энэхүү киног үзэгчид эхлээд хүнд төрлийн гэж дүгнэх ч сүүлдээ улам татагдахаар уйтгартай бус үйл явдалтай. 

“Ээж” кино хэрхэн төгсөх талаар таны сонирхлыг татаж болох багахан мэдээлэл хүргэе. Үүний өмнө киноны гол дүрийн гурван жүжигчний намтарт анхаарлаа хандуулаарай.

- ЖАНСУ ДЕРЕ -

  • Нэр: Жансу Дере
  • Төрсөн он: 1980
  • Орд: Жинлүүр
  • Нас: 37
  • Төрсөн газар: Туркийн нийслэл Анкара хот
  • Биеийн өндөр: 180 см
  • Гэр бүлийн байдал: Ганц бие

Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Жансу Турктээ бие даасан чөлөөт эмэгтэйн үлгэр жишээ болдог. Хамгийн загварлаг жүжигчин гэгддэг энэ бүсгүй оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Түүний гоо үзэсгэлэнг загварын акулууд ажиглаж таньснаар Жансу “L’Oreal Paris”-ын нүүр царай болсон анхны турк эмэгтэй болжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй Грек гаралтай. Жансу "Ээж" киноны өмнө "Кёсем"-д оролцон тоглож түүхэн бүтээл рүү орсондоо их баяртай байдаг аж.

- ВАХИДЕ ПЕРЧИН -

  • Нэр: Вахиде Гердюм (Вахиде Перчин)
  • Төрсөн он: 1965
  • Орд: Ихэр
  • Нас: 53
  • Төрсөн газар: Туркийн Измир
  • Өндөр: 178 см
  • Гэр бүлийн байдал: Салсан

Вахиде Перчин “Ээж” киноны өмнө үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан “Кёсем” сериалд Султаны эхнэрийг дүр бүтээсэн билээ. “Ээж” кинонд ч тэрбээр эгэл бус хувь тавилантай хүчирхэг эмэгтэйн дүрийг үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулж чадсан. Кино урлагийн шилдэг шагналуудыг түүдэг Вахиде Перчан мөн грек гаралтай.

- БЕРЕН ГЁКИЛДЫЗ -

Маленькая звездочка турецкого кино

Туркийн кино урлагийн хамгийн залуу жүжигчин бол Берен Гёкилдыз. Түүнд ахмад жүжигчид ч атаархахаар олон шагналтай. Найруулагчдын өөрийнх нь араас эхэл хайгуул хийхэд хүргэдэг, есхөн настай Берен аль хэдийнэ дэлгэцийн од болсонтой хэн ч маргахгүй. Тэр 2009 онд Истанбулд төржээ. 

КИНОНЫ ТӨГСГӨЛИЙН АНГИУДАД ЮУ ГАРАХ ВЭ?

Яг одоо кинонд гарч байгаачлан Мелекийн хойд аавын Зейнепээс мөнгө нэхэх, дарамтлах, түүнийг аргандаа оруулах гэсэн шунал улам гүнзгийрнэ. Мелек удахгүй дүүтэй болдог. Хүү бас л эгч шигээ их зовлон, бэрхшээл амсдаг. Тэр битгий хэл түүнийг Женгиз худалдах гэж оролдоно. Хүү асрамжийн газарт ч очино. Бяцхан Мелек дүүгээ хамгаалахын тулд юу эсийг туулна. Бяцхан охин мөнгө олохын тулд ажил хүртэл хийдэг.

“Ээж” киноны төгсгөлийн ангиудад Жахиде /Зейнепийг өсгөсөн ээж/ өөрөө Шуле дээр очдог. Тэр Шулег нөхрөө бууж өгөхийг ятгана гэж итгэдэг. Гэвч Женгиз харгис зандаа улам хөтлөгдөн, өөрийгөө болон Синан /Цагдаагийн комиссар/, Зейнеп хоёрыг хөнөөхөөс ч буцахгүй авир гаргана.  Мэдээж түүний харгис хэрцгий зан цагдаагийн анхаарлаас хол байхгүй. Женгизийн харгис зан, үйлдлийг мөрдлөгийн явцад улам сайн мэдэх болсон цагдаагийн комиссар Синан Шуле болон түүний хүү Хасан нарыг аврах гэж яваад амиа алдана. Шуле охиных нь хойд аав Женгизийг шоронд суулгахгүйн тулд Мелекийг Зейнептэй үлдээхэд бэлэн байв. Үүний тулд Зейнеп цагдаагийн газраас өргөдлөө авч, өсгөсөн ээжээсээ шүүхэд нөлөөлөхийг гуйх хэрэгтэй болно. Шуле, Женгиз нар шинэ байртай болж, дутах зүйлгүй амьдрах боломжтой болсон ч тэд үүнийг хийж чадахгүй. Шуле олон жилийн турш тэвчсэн гашуун амьдралдаа цэг тавихыг хүснэ. Үүний тулд аймшигтай шийдвэр гаргана. Гэхдээ тэр нь охиныхоо төлөө, Мелекийн төлөө тэр бүхнийг хийнэ. Энэ бүхний эцэст Зейнеп түүний итгэл найдвар байх болно....

"Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэж буй "Ээж" киноны төгсгөлийн хэсгийн агуулга товчхондоо ийм. Харин та киногоо үргэлжлүүлэн анхааралтай үзээрэй. Амьдралын олон өнгө, олон дүрийг чадварлаг харуулсан киноны талаарх сэтгэгдлээ энд мөн хуваалцаж болох юм.

Мама - 36 серия онлайн от 22.03.2018

Мама - 52 серия онлайн от 03.04.2018

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 25 )

Номин [ 103.26.194.95 ]      |     Өчигдөр, 10:56 минутанд

Синан яагаад. ухсэнийг мэдэхгуй байна

zochin [ 202.126.89.4 ]      |     Мягмар, 15:14 минутанд

bolowsrol suwag kinonii dunduur arai l ih reklamtai shuu svvldee kino vzeed bnuu reklam vvzeed bnuu ch gj boddog

Ц.Оюунцэцэг [ 66.181.160.2 ]      |     2018 оны 12-р сарын 08 -нд, 00:10 минутанд

гайхалтай сайхан кино. маш сургамжтай гэхдээ амьдрал дээр сайн хүмүүс олон байдгийг харуулсан. зеинепийг өсгөсөн гэр бүлийнхэн мөн Али хөршүүд гээд маш гоё дүрүүд эдгээрийг харахад хайр хүрмээр таатай бдг. Ийм .гоё кино үзүүлсэнд маш их баярлалаа. бас .Косемд

Sarantuya [ 66.181.161.74 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 14:47 минутанд

Heden angitei kino we

Sarantuya [ 66.181.161.74 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 14:47 минутанд

Goe kino bn

жаным [ 94.158.150.226 ]      |     2018 оны 12-р сарын 02 -нд, 15:46 минутанд

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

татар [ 94.158.150.226 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 15:47 минутанд

татар

йохту йохту [ 94.158.150.226 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 15:48 минутанд

духу йох

б.жАВХЛАН [ 202.9.42.195 ]      |     2018 оны 11-р сарын 25 -нд, 01:37 минутанд

тАНАЙ ТЕЛЕВИЗИЙН ХАМТ ОЛОНД ЭНЭ ОДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЭЭЖ КИНОГ АЛАГСАХГҮЙ ҮЗДЭГсОНИРХОЛТОЙ ЧАДВАРЛАГА ЖҮЖИГЧИДИЙГҮЗЭХ САЙХАН БАЙДАГАЖИЛД АМЖИЛТ ХҮСЭЕ

jaagii [ 103.212.119.37 ]      |     2018 оны 11-р сарын 23 -нд, 17:11 минутанд

ene teneg kinogoo hurdan duusgaach e! niigemd yamar ch saihan zuil uldeehgui, stress l nemehes tsaashgui, erguu huuhnuudin tuhai kino!

chimeg [ 202.9.42.173 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 15:28 минутанд

Sunjirsan uitgartai boltson bnlee reklam vzeed bgaa ym shig l baidag shdee uulan kino vzgeel suudgiin garah hugtsaagiin urtasgaas vil ywdaliin hurdan bolgoichee sunjruulj bhaar reklaamaa bagsgmaar ym bolowsrol telwiziihan

О.Оюунбат [ 202.9.40.106 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 11:13 минутанд

Хүүхдийн хүчирхийлэл дэлхийн альч өнцөнг булан бүлт байсаар л байна. Эндээс хүн бүр маш олон зүйлийг ойлгож хүүхдийг ядаж хайраар дутаахгүй байлгах болно гэдэгт итгэлтэй байна.

үзэгч [ 202.126.89.107 ]      |     2018 оны 11-р сарын 10 -нд, 16:49 минутанд

өө тэгвэл бүр зовцон кино юм б.на л даа хурдан дуусгачихгүй сунжраал бөйхын тэр шуле одоо харгис нөхөртөө ямар ч их хайртай юм амьдрал дээр тийм тэнэг эмэгтэй ер нь байх уу

Ийий [ 202.9.43.162 ]      |     2018 оны 10-р сарын 26 -нд, 14:27 минутанд

Youtube d Anne geed hai.Suuliin angiig uzsen chin Шулэ нөхрөө буудаж ална.тэгээд цагдаа ирээд дуусна.Охин амьд.харин тэр жоохон дүүгээ хамгаалж бгаа охины хэсгүүд ёстой хэцүү.тэр нялх амьтны айж уйлж орилж бгаа хэсгүүдийг үнэхээр харж тэвчихгүйн блээ.шууд Final.n angiig uzsen.setgel sanaa avah yumgui aimshigtai bolgodog kino shuu.Bosohod nulims ursaad .shonojingo jaahan huugiin uilj bga n nudend haragdaad

зочин [ 66.181.178.124 ]      |     2018 оны 10-р сарын 12 -нд, 12:13 минутанд

Гоё кино шүү. ангиар ньгаргаж өгч болохгүй юм болов уу?

шууу [ 94.158.150.226 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 15:49 минутанд

йохту гельбура гагаш

duka [ 66.181.161.71 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 04:22 минутанд

2angiaar gargaad ogooch boginohon mortloo oroi garah ymaa

zoshin [ 202.126.89.238 ]      |     2018 оны 10-р сарын 07 -нд, 08:47 минутанд

goy kino baina

Зочин [ 150.129.143.230 ]      |     2018 оны 10-р сарын 07 -нд, 04:24 минутанд

2 анги гаргаж болдоггүй юм байхдаа. Бичсэн хүмүүстэй санал нэг байна. Кино гарч байгаа цаг нь орой, реклам нь урт нуршуу, кино нь богинохон гээд л

Zochin [ 66.181.185.186 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 17:37 минутанд

Goy kino, daanch denduu boginohon ,2 angi gargaj bolohgui yumuu .

E [ 66.181.179.215 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 11:47 минутанд

Arai ert gargaj bolohgui yum bhdaa heterhii otoi garhaar odor odort ni uzej chadahgui heden odor tesej bj nuhuj boondoh yum oo

reklamaa bolioooooo [ 64.119.17.7 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 07:55 минутанд

reklamnii dunduur kino vzjiinaa.arai l bn

Ооод [ 202.9.41.141 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 06:51 минутанд

80 ангитай байх шиг байсан шүү. Аймаар кино байна лээ.

Туяа туяа [ 66.181.161.29 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 05:40 минутанд

Хэдэн ангитай вэ

Beren [ 103.229.122.15 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 05:30 минутанд

Teselgui youtubees tugsguliin angiudiig uzsen.shulei chingiziig buudaj alna

irgen [ 202.179.10.34 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 04:20 минутанд

Reklam arai ih ymaa. 2 Angie garwal yaadgii

Зочин [ 150.129.143.230 ] 2018 оны 10-р сарын 07 -нд, 04:19 минутанд

Yaaaaag vnen. sanal neg bna.

Anna [ 66.181.161.80 ] 2018 оны 10-р сарын 13 -нд, 05:48 минутанд

Goe kino shvv mundag jvjigchidtei 2r angiar ni gargaad ogooch

Enhee [ 103.26.194.161 ] 2018 оны 10-р сарын 13 -нд, 18:09 минутанд

2 angi gargaj boldgvi yumuu

Давка [ 202.126.89.239 ] 2018 оны 10-р сарын 18 -нд, 01:52 минутанд

Тиймээ бид киног үзсэн шиг үздэг баймаар байна... богинохон тэгээд реклам ны цаг урт,бараг киноны үйл явдлыг марттал реклам оруулдаг ..танай телевиз үзэгчдээ боддоггүй, мөнгө л боддог юм байна даа гэж харамсаж суух юм даа....

Бямбаа [ 103.212.117.181 ] 2018 оны 10-р сарын 20 -нд, 00:06 минутанд

Киног ядаж 9цагаас 2ангиар гаргаж өгвөл зүгээр юм.Арай л оройтох юм реклам ихтэй богинохон байх юм.

yndral [ 66.181.160.68 ] 2018 оны 11-р сарын 10 -нд, 13:46 минутанд

Reklam n nyrshyy bn 2 angiarn gargaj bolohgvi yumyy

Сурагч [ 66.181.187.115 ] 2018 оны 11-р сарын 22 -нд, 11:40 минутанд

8цагаас 10 цаг хүртэл гарвал зүгээр шүү дээ бас реклам их байна шүү дээ

оюун [ 64.119.23.158 ] 2018 оны 11-р сарын 24 -нд, 17:56 минутанд

нэг ангийг 3 хувааж гаргадаг гээ биздээ. арай дэндүү. үзэгчдээ хүндлэхгүй юм бол гоё кино битгий гаргаж байгаач.орой гарна. дээр нь 30 минут гаргаад реклам 30 минут. арай ч дээ. үзэгчдийн хүслээр гээд дахин гаргаад байдаг. тэгвэл үзэгчдийн хүсэлтээр гаргах цагаа эрт болгож 1 анги нэмээд рекламаа арай багасгаач гэж хүсэлт гаргаж байна. хүлээн авна уу.

Анха [ 66.181.161.79 ] Пүрэв, 16:57 минутанд

Реклам нь арай хэтэрч байна. Хүн цаг зав унтах нойроо хасаад арай гэж үзэхад рекламыг үзэж байгаад залхаж уур хүрэх юм.

Bolor [ 139.5.217.143 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 02:54 минутанд

Surtalchilgaa denduu ih 1 angiig ni yadaj 2 huvaaj gargamaar yumaa

Хөөх [ 66.181.161.77 ]      |     2018 оны 10-р сарын 05 -нд, 01:44 минутанд

Баярлалаа. Төгсгөл нь тийм ч муугүй байх нь. Гэхдээ л...

Нараа [ 103.212.119.148 ] 2018 оны 10-р сарын 05 -нд, 13:13 минутанд

Реклам нь 35 м кино нь 25 м гарч бна..ийм юм гаргаад яахав дэ

уран [ 182.160.35.176 ] 2018 оны 10-р сарын 26 -нд, 11:37 минутанд

эцсийн эцэст охин өөд болдог юм бишүү зураг бна

лхагва очир [ 66.181.186.120 ] 2018 оны 10-р сарын 31 -нд, 15:13 минутанд

2дугаар ангийг нь гаргалдаа хөөе

ирка [ 66.181.186.120 ] 2018 оны 10-р сарын 31 -нд, 15:17 минутанд

2дугаар ангийг нь 8-9цаг хүртэл гаргачихаач

турнаа [ 202.21.106.155 ] 2018 оны 10-р сарын 31 -нд, 15:34 минутанд

2анги гаргавал зүгээр бна ааа тэгээд реклам нь арай л их яваад байхиймааа

Хыаыа [ 66.181.191.48 ] 2018 оны 11-р сарын 13 -нд, 15:28 минутанд

Реклам ёстой утгаа алдтал гаргах юмаа. Танай тв үзэгчдээ хүндлэх хэрэгтэй дээрээс нь 1 ангийг хэд хуваадаг юм бэ. 33 ангитай кино бна лээ.

Туяа [ 66.181.161.88 ] 2018 оны 11-р сарын 16 -нд, 15:27 минутанд

Арай дэндүү урт риклам гаргахымаа кино арай богинохон 2 анги гаргаж баймаар юм

УГАН [ 66.181.191.40 ] 2018 оны 12-р сарын 04 -нд, 15:17 минутанд

1 ангийг 4 хувааж үзүүлээд дундуур нь реклам гарсаар бгаад дуусахын орос хэл дээр бүгдийг нь үзсээн

Go to top of page