ТАНИЛЦ: Их спортыг сонгосон үзэсгэлэнтэй, халуухан одууд

 

Спортын үзэгч, үнэнч шүтэн бишрэгчдийн сонирхлыг тамирчдын гадаад төрх тэдний ялалт, амжилтаас дутуугүй татаж байдаг. Олимпиос олимпийн хооронд шинэ залуу үе төрөн гарч, тэдний гоц гойд талууд дэлхийн сая сая хүмүүсийг соронзон мэт татаж байдаг.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн, тууштай хичээл зүтгэлээ мэргэжлийн спортын тамирчин болох хэмжээнд хөгжүүлсэн, АМЖИЛТ + ГОО ҮЗЭСГЭЛЭН-тэй дэлхийн шинэ од, халуухан, залуухан бүсгүйчүүдийг танилцуулж байна.

10. Эмбер Хилл


  • Төрсөн он: 1997.08.21
  • Төрсөн газар: Бэркшир хот, Их Британи
  • Өндөр: 1.57 метр
  • Буудлагын спортын тамирчин

Их Британи улсыг төлөөлж "Рио-2016" зуны олимпод оролцсон Эмбер Хилл өдгөө ч олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тэрбээр 2015 оны Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2017 оны Хасмтын нөхөрлөлийн аварга шалгаруулах наадмаас алт, 2018 оны Хамтын нөхөрлөлийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 2020 оны Токиогийн олимпийн итгэл найдвар юм.

9. Алекс Морган


  • Төрсөн он: 1989.07.02
  • Төрсөн газар: Калифорни муж, АНУ
  • Өндөр: 1.70 м
  • Хөлбөмбөгч

Олимпийн аварга, хөлбөмбөгч Алекс Морган. Америкийн шигшээ багийн гишүүн тэрбээр 2011 онд драфтын нэгээр баруун Нью-Йорк "Флаш" багт элссэнээр мэргэжлийн карьераа эхлүүлсэн. Америкийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч, ДАШТ-ий шилдэг тоглогчоор шалгарч байсан. Мөн 2015 онд FIFA видео тоглоомын нүүр хуудсанд зураг нь тавигдсан анхны эмэгтэй тоглогч болсон.

8. Сабина  Алтынбекова


  • Төрсөн он: 1996.11.05
  • Төрсөн газар: Актоба хот, Казакстан
  • Өндөр: 1.82 м
  • Гар бөмбөгийн тамирчин

Тэрбээр 2015 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан. Таван настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн ч 14 настайдаа гар бөмбөгийн спортод дурласан.  Гэхдээ түүний спортын амжилт тийм ч өндөр биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Олон улсын тавцанд гаргасан хамгийн том амжилт нь 2014 оны Азийн аварга шалгаруулах идэрчүүдийн тэмцээний VII байрын шагналтай. Тайваньд болсон энэ тэмцээнээс түүний алдарших зам тавигдсан. Тэр үед 17 настай Сабина жирийн нэгэн оюутан охин байлаа. Өөрөг зураг авч, инстаграмдаа тавьсан ч найз нөхдийн хүрээний арваад хүн түүнийг урамшуулдаг байжээ. Хичээлийнхээ хажуугаар волейболын бэлтгэл хийж, үүргэвч үүрэн гүйж явдаг байсан охин Тайваньд очоод буцахдаа интернэтийн од болоод харьсан юм.

7. Маргарита Мамун


  • Төрсөн он: 1995.11.01
  • Төрсөн газар: Москва хот, ОХУ
  • Өндөр: 1.70 м
  • Гимнастикч

Тэрбээр энэ жил ердөө 23 нас хүрч байна. Харамсалтай нь, Маргарита 2016 оны Риогийн олимпоос алтан медаль авсныхаа дараа зодог тайлснаа дуулгасан. Дэлхийн долоон удаагийн аварга тамирчны хувьд олимпийн аварга болох цор ганц хүсэлтэй байсан нь мэдээж. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсан. Их спортоо орхисонд нь харамсах хүн хэдэн мянгаараа байсан ч хувийн амьдрал нь чухал болохыг харуулж, 2017 онд хуримлан, гэр бүлтэй болжээ.

6. Александра Солдатова


  • Төрсөн он: 1998.06.01
  • Төрсөн газар: Стэрлитамак хот, ОХУ
  • Өндөр: 1.70 м
  • Гимнастикч

Оросын үндэсний шигшээ багийн тамирчин Александра Олимпийн аварга гэж дуудуулах л үлдээд байна. Учир нь тэр Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын хоёр удаагийн аварга, 2016 оны "Их дуулга"-ын дөрвөн алтан медальтай гэхээр ямархуу чадварлаг тамирчин болох нь харагдаж байгаа биз. Энэ жил 20 нас хүрсэн түүнийг Токиогийн олимпод аваргалах магадлалтай тамирчдын жагсаалтад дээгүүрт бичиж буй.

5. Алия Байбусинова


  • Төрсөн он: 1999 он
  • Төрсөн газар: Астана хот, Казахстан
  • Өндөр: 1.70 м
  • Жиү-Жицүгийн тамирчин

Казахстаны Жиү-Жицүгийн шигшээ багийн тамирчин Алия сошиал хэрэглэгчдийн дунд нэлээд алдартай. Тэр амжилтаасаа илүү төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ нэрд гарсан. Тун удахгүй жүжигчин Д.Эрдэнэбилэгийн найруулсан киногоор бидэнтэй уулзаж магадгүй. Багаасаа спортоор хичээллэсэн ч дуу, бүжиг сонирхон, урлагт ч бас чамгүй амжилт үзүүлжээ.

4. Алина Загитова


  • Төрсөн он: 2002.05.18
  • Төрсөн газар: ОХУ
  • Өндөр: 1.58 м
  • Мэргэжил: Уран гулгагч

Өсвөрийн дэлхийн аваргын хошой алтан медальтай Загитаво өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд хоёр жилийн турш ялагдаагүй байсан Евгения Медведеваг буулгаж авснаар дэлхий нийтийн анхаарлын төвд ирсэн. Алина Загитоваг насанд хүрэгчдийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн жил агуу Евгения Медведева шагайндаа бэртэл авч, хэд хэдэн тэмцээн өнжсөн бол тэр бүх тэмцээнд Алина түрүүлжээ. Тэд анх удаа 2018 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд хамт өрсөлдсөн бөгөөд 15 настай Алина аваргын алтан медаль хүртсэн. Дараа нь мэдээж юу болсныг та бүхэн санаж байгаа. "Пёнчан 2018" олимпийн ганцаарчилсан төрөлд тэр мөн л Евгенияг ялж, алтан медаль хүртсэнээр алдрын замналынхаа оргилд хүрсэн. Одоо тэр уран гулгалтын хамгийн алдартай од болж чаджээ.

3. Евгения Медведева


  • Төрсөн он: 1999.11.19
  • Төрсөн газар: Москва хот, ОХУ
  • Өндөр: 1.59 м
  • Уран гулгагч

Тэр бол дэлхийн хошой аварга, дэлхийн рекордыг 12 удаа шинэчлэн тогтоогч, түүхэнд нэрээ дархалсан агуу тамирчин. Эмэгтэйчүүдийн уран гулгалтын түүхэнд богино үзүүлбэрт 80, чөлөөт үзүүлбэрт 160, нийлбэр дүнгээр 240 онооны босго давсан анхны тамирчин. 2015 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд АНУ-ын Милуоки хотод болсон уран гулгалтын Skate America тэмцээнд Оросын 15 настай тамирчин, өсвөр насны дэлхийн аварга Евгения Медведева оролцож түрүүлснээр эмэгтэйчүүдийн ангиллыг тэргүүлж эхэлсэн. Тэр цагаас эхлэн бэртэл авах он хүртлээ Медведева мөсөн дээр тодоос тод гялалзаж байлаа. Залуу аварга анх гурван настайгаасаа гулгаж эхэлсэн гэнэ. Ээж нь мөн уран гулгалтын тамирчин хэдий ч түүний гулгаж эхэлсэн түүх энэ уламжлалтай нь холбоогүй гэдэг. Анх Медведевагийн мөрний хэлбэрийг засахын тулд спортоор хичээллүүлж эхэлсэн бөгөөд охин нэг л мэдэхэд мөсөн талбайд дурласан байжээ.

2. Мэдисон Чок


  • Төрсөн он: 1992.07.02
  • Төрсөн газар: Калифорниа муж, АНУ
  • Өндөр: 1.57 м
  • Уран гулгагч

Сочигийн олимпод 8-р байр эзэлж байсан Чок Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн медальтай. Мөсний гүнжийн карьер өдгөө дуусч байгаа ч түүнийг үзэсгэлэнтэй гэдэгтэй хэн ч маргахгүй.

1. Дарья Билодид


  • Төрсөн он: 2000.10.10
  • Төрсөн газар: Украйн
  • Өндөр: 1.57 м
  • Жүдо бөх

Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрөгч есдүгээр сарын 22-нд эхэлж, найман өдрийн турш үргэлжилсэн жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д Украины залуу од Дарья Билодид бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсаар Дэлхийн аварга цол хүртсэн. Түүний хувьд 2018 онд нэг ч тэмцээнд ялагдал хүлээгээгүй гэдгээрээ ялгарч байлаа. Жүдогийн шинэ одын гоо үзэсгэлэнгийн тухай дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. Хэрвээ түүнийг хүсвэл Холливуудын кино од болгож чадна гэдгээ зарим эрхмүүд амлаж эхэлсэн гээд бодохоор гадаад төрхийн хувьд бусад царайлаг жүдочдоосоо илт ялгарч чадсаных байх. "Токио-2020" түүний хувьд жинхэнэ од болох түлхүүр байх болно. Бүх зүйл одоо л эхэлж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page