Жүжигчин М.Цэрэндолгорыг САЙН МОДЕЛЬ гэдгийг батлах 10 зураг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Түүнийг "Тютю” киноны гол дүр, жүжигчин Цэдо гэдгээр олон нийт нэгэнтээ мэдэх болжээ. ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгссөн М.Цэрэндолгор жүжигчин, бүжигчнээс гадна чамгүй сайн модель гэдгээ сүүлийн үед батлан харуулах болов. “Яг түүн шиг” шоуны гуравдугаар улиралд оролцсон нь Цэдогийн нэр хүндийг улам өсгөсөн. Найруулагчид үүнийг л хүсдэг шүү дээ. Жүжиглэж, бүжиглэж, дуулахаас гадна гоо үзэсгэлэнтэй байна гэдэг гартаа алтан карт атгачихаад дэлгүүрээс хүссэнээ авч болохтой адил зүйл юм. Энэ олон давхардсан авьяасын эзэн зөвхөн монголоор хэмжигдэхгүйг бид түрүүчээс нь харж байгаа. Учир нь тэр ОХУ-д суралцаж байхдаа тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэлээрээ дэлхийн зах зээлд ноёрхдог luxury брэнд Christian Louboutin брэндийн нүүр царайгаар тодорсон нь ердөө шинэ оны эхээр болсон явдал. Christian Louboutin-ы инстаграм хуудсанд өвөрмөц тод будалт бүхий ази төрхтэй М.Цэрэндолгорын зураг байхыг харах бахархалтай байлгүй яахав. Энэ зун л гэхэд тэр ноолууран хувцасны "Говь", арьс арчилгааны YvesRocher, үндэсний брэнд Ялгуун, Есүй, үнэт эдлэлийн Manoe-гийн дүр төрхийг илэрхийлэн ажиллажээ. Тийм ч учраас М.Цэрэндолгорыг САЙН МОДЕЛЬ гэдгийг батлах дараах 10 зургийг сонирхуулъя.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.183.35) 2019 оны 03 сарын 31

СЭРГЭЛЭН ХӨӨРХӨН ОХИН БАЙНА ЛЭЭ, АМЖИЛТ!!!

0  |  0
n(202.179.27.46) 2018 оны 10 сарын 05

Ene MOdel gej chuham yag yamar heregte ajil ve.Uls orond yamar ur ashigtai ve.eooh

0  |  0
1001(66.181.183.140) 2018 оны 10 сарын 05

Яасан сэжиг хүрмээр нэртэй хүүхэн бэ Цэрэндолгор гэнэ үү

0  |  0
Top