Брэд Питт Гвинет Пэлтроуг хүчирхийллээс аварчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Өдгөө 46 настай жүжигчин Гвинет Пэлтроу саяхан продюсер Брэд Фэлчактай гэрлэсэн билээ. Хуримынхаа өмнө тэрбээр “Marie Claire” хэвлэлд ярилцлага өгөхдөө жүжигчин Брэд Питтэй хайр сэтгэлийн холбоотой байсан үеэ эргэн дурсчээ. Брэд, Гвинет нар 1994-1997 онд үерхэж байжээ. Жүжигчин бүсгүй ярилцлагадаа Брэд Питтийн ачаар л хүчирхийллийн хохирогч болохоос аврагдсан тухайгаа ярьсан байна. Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь илэрч дуулиан тариад байгаа Холливудын алдартай кино продюсер Харви Вайнштейн Гвинет Пэлтроуг хүчирхийлэхийг оролдож байсан гэх яриа өнгөрсөн өвөл гарсан билээ.

Гвинет ярилцлагадаа “Намайг хэний ч мэдэхгүй жүжигчин байх үед Брэд хүч чадал, алдар нэрээрээ намайг хамгаалж, Харвиг айлгасан. Брэд байгаагүй бол би яах байснаа мэдэхгүй. Намайг ажлаас ч халах байсан байх. Гэтэл Харви “Энэ нууц чи бид хоёрын дунд үлдэг" гэж надад хэлсэн" хэмээжээ.

Брэд Питт өнгөрсөн жил Гвинет Пэлтроугаас болж продюсер Харви Вайнштейнд дургүй болсноо илэрхийлж байсан юм. Брэдийн ярьснаар Харви 1996 онд Гвинетийг өрөөндөө дуудаж, массаж хийлгэхийг хүсэхэд жүжигчин бүсгүй татгалзжээ. Харин Харви Гвинеттэй хүчээр бэлгийн харилцаанд орохыг оролдсон талаар Гвинет үерхдэг залуу нь болох Брэдэд хэлсэн байна. Үүний дараа юу болсон талаар Брэд Питт яриагүй ч бусад жүжигчний хэлснээр Брэд Питт нэгэн үдэшлэг дээр Харви Вайнштейнд дөхөж очоод “Дахиад Гвинетийг оролдох юм бол дуусгана шүү” гэж сануулсан аж. Харви ч түүнээс хойш Гвинетийг тайван орхиж, карьерт нь ч саад болоогүй гэнэ.

Гвинет Пэлтроу и Брэд Питт


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top