ӨНӨӨДӨР: Жюү Жицүгийн олон улсын тэмцээн болно

2018 оны 10 сарын 06

  

08:00-18:00 цагт

  • Тоастмастерс Интернэшнлийн Монгол дахь төлөөллүүд хамтран “WHERE LEADERS ARE MADE” уриан дор Үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулна. Арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдах тус чуулганы үеэр гишүүд англи хэл дээр илтгэл тавьж Үндэсний аварга шалгаруулах юм. Утас: 99110322, 88006811

09:00 цагт

  • "ULAANBAATAR PRO" Жюү Жицүгийн олон улсын тэмцээн  спортын төв ордонд эхэлнэ. Тэмцээнд есөн орны 410 гаруй тамирчин оролцон шилдгүүдээ тодруулах юм. 16:00 цагт Нээлтийн ажиллагаа болно.

09:00-18:00 цагт

  • "Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал"сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын сангийн 502 тоотод болно.

12:00 цагт

  • Үйлдвэрчний эвлэлийн ажилтнуудын дунд жил бүр уламжлан зохион байгуулагддаг спортын тэмцээн МҮЭСТО-нд нээлтээ хийнэ. Зөвхөн нийслэл, салбарын хүрээнд зохиодог байсан уг тэмцээнд бүх орон нутгаас тамирчид ирж оролцохоороо онцлог болно. Утас: 99027019, 88007709
  • Иргэдийн спортын наадмын нээлт Сүхбаатарын талбайд болно. Нээлтэнд Ц.Шаравжамц-Биеийн тамир, спортын газрын дарга, Ж.Ганболд Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга, БТСГазрын Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцоно. Утас: 80020034

19:30 цагт

  • Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох Мазала үндэсний дээд лигийн хаалтын үйл ажиллагаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайд болно. Хаалтын үйл ажиллагааны өмнө Андууд сити, Атлетик 220 клубүүд хүрэл медалийн төлөөх чухал хариуцлагатай тоглолт хийнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top