100 мянган $ үнэтэй солироор хаалгаа тогтоодог байжээ

АНУ-ын Гранд-Рапидс хотын нэгэн оршин суугчийн 30 жилийн туршид хаалга тогтооход ашиглаж байсан чулуу нь 100 мянган ам.долларын үнэ бүхий солир болохыг мэджээ.

10 кг жинтэй энэхүү солир 88.5 хувийн төмөр, 11.5 хувийн никелээс бүрдсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Нэрээ нууцалсан эзэмшигчийнх нь ярьснаар энэхүү солир 1930-аад оны үед дэлхий дээр унасан бөгөөд 1988 онд Эдмор дахь фермийг худалдаж авахад нь энэхүү чулуу дагалдсан аж.

Эдморын солир гэх нэр авсан тус сансрын чулууг хэд хэдэн музей үзмэрийн сандаа худалдан авах сонирхлоо илэрхийлсэн байна. Чулууны эзэн харин солироо зарж олсон орлогынхоо 10 хувийг Мичиганы их сургуульд шинжлэх ухаан, судалгааны ажилд нь зориулж хандивлахаа амлажээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 64.119.24.39 ]      |     2018 оны 10-р сарын 07 -нд, 08:41 минутанд

borjin togtotstoin bna

Go to top of page