Жюүжицү: Олимпийн аваргын хөвгүүд онцгойрлоо

Жюүжицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр /2018.10.06/ болж байна. Есөн орны 441 тамирчин өрсөлдөж байгаа тэмцээнээс хөвгүүдийн ангилалд олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын хөвгүүд медаль хүртлээ. Хоёр дахь удаагаа Монголд зохион байгуулж байгаа тэмцээнээс Т.Манлай, Т.Мандах нар хоёул хүрэл медаль зүүжээ. Т.Манлайгийн хувьд өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол дүү Т.Мандах нь анх удаа тэмцээнд оролцоод, медаль хүрсэн байна.

Монголын жюүжицүгийн холбооны ээлжит хурал тус тэмцээний өмнө буюу аравдугаар сарын 4-нд болсон. Хурлын үеэр АНУ-ын иргэн Дэвид Клахан, БНХАУ-ын иргэн Сүн Ши нарыг Монголын жюүжицүгийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр өргөмжилж,  МЖЖХ-ны "GOLD MEMBERSHIP" буюу Алтан гишүүнээр Г.Баяржавхлан сонгогдсон юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Zo [ 103.212.117.236 ]      |     2018 оны 10-р сарын 06 -нд, 09:25 минутанд

Huurhn

Go to top of page