Dior хатагтайн 60 насны сонгодог үдэш

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 07

Christian Dior брэндийн Монгол дахь салбарын захирал Ц.Батчулууны 60 насны төрсөн өдөр, Монголд дэлхийн тансаг брэнд Dior нутагшсаны 30 жилийн баяр өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ тохиов. Дуурь, бүжгийн эрдмийн теарт зочдоо урьж, “Сонгодог үдэш” бүрэн тоглолтоор сонгодог бэлэг барьсан Dior хатагтайн төрсөн өдөр “Хунт нуур”, “Уран хас” тэргүүтэн бүжгэн жүжигтэй, хоёр метр орчим өндөр бялуутай гээд өвөрмөц, тансаг болжээ. Түүнийг нэгэн цагт Дуурийн театрын шилдэг балетчин байсныг үзэгчид мэднэ. Тиймдээ ч ягаан театраа байнга эргэж тойлон, дуурь, балет алгасалгүй үздэг Ц.Батчулуун хатагтай энэ үдэш сюрприз барьж, олон жилийн дараа тайзнаа бүжиглэсэн нь гайхалтай байсан тухай зочид ярьсан. 

Ээжийнхээ мэргэжил, сонирхлыг хүндэтгэн, өвлөсөн З.Дэлгэр, З.Мишээл хоёр энэ баярын гол зохион байгуулагчид байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2019 оны 02 сарын 19

Batcnuluun egcndee az jargal ulam zaluu yawahiig husen erooy

0  |  0
Haha(103.229.123.35) 2019 оны 02 сарын 18

Nas bol nas shu de. Yaj ch ayglaad hugshin emee l haragdaad bdgiin..

0  |  0
kkk(64.119.20.34) 2018 оны 10 сарын 07

yaj dior hatagtai gej nerlej bnaa huniig denduu hoorgohiim, hoorhii

0  |  0
Зочин(202.179.26.81) 2018 оны 10 сарын 07

Надыг хэдтэй гэж боджийн гэж онгирсон авгай л байдаг ш тээ

0  |  0
Top