Rokitbay шүүгчийг алмайруулсан Beatbox Ray гэж хэн бэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

“Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь цувралын хоёр дахь алтан баззерын эзэн болсон Б.Нарандэлгэрийг дэлгэрэнгүй танилцуулъя. Хамгийн мэдрэмжтэй, шаардлага өндөртэй, туршлагатай Rokitbay шүүгчийн сэтгэлийг хөдөлгөж, түүнийг алтан баззер дарахад хүргэсэн Б.Нарандэлгэрийн үзүүлбэр шүүгч, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн хөгжмийн төгс найруулга, шинэ дугаарын шилдэг үзүүлбэрийн нэг байсантай санал нийлэх биз ээ.

Шүүгчид болон танхимд суудлаа эзэлсэн үзэгчид бүгд Б.Нарандэлгэрийн үзүүлбэрт автсан.

Шүүгч Rokitbay “Би ойрын хэдэн жил хөгжмөөс ийм мэдрэмж аваагүй юм байна. Одоо ч шокноосоо гарахгүй байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн бол цахим орчинд үзэгчид түүний сонголтыг таашаан, “Нүдээ олсон сонголт боллоо" гэж дуу нэгтэй дүгнэж байна.

Б.Нарандэлгэрийг зарим үзэгчид Ray нэрээр нь танина. Beatbox Ray. Энэ урсгалаар олонд анх танигдсан Б.Нарандэлгэр сүүлийн жилүүдэд Японд сурч байгаад иржээ. Олон улсын харилцааны чиглэлээр их сургууль төгссөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. Японд амьдрах хугацаандаа хөөмий сонирхогчдод сургалт явуулдаг байсан тэрээр цөөн тооны шавьтай.

Монголын үндэсний битбокс холбооны тэргүүн. Соёлын тэргүүний ажилтан.

Хөөмий, хархираа, төмөр хуур, аман хуур, морин хуурыг битбокстой хослуулж, бүтээл туурвидаг. Одоо “Улаанбаатар” чуулгад ажилладаг.

Монголын үндэсний битбокс холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгаас санаачлан "Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь" төслийг энэ зун амжилттай хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гантулга(202.21.116.2) 2018 оны 10 сарын 30

Энэ битбоксийн дугуйлан юм уу ямар нэгэн секц байдийм болов уу энэ хүнтэй яааж холбоо барих вэ мэддэг нь хэлээд өгөөч тэхүү

0  |  0
(122.201.19.99) 2019 оны 02 сарын 16

aviyastai bas ih hudulmurch zaluu sanagdsan, yun huvsguliin taiga yag sonsoj baih ter agshind amazonkiin shirengen oi deeguur hubj baigaa met sanagdsan, gaihamshigtai

0  |  0
(103.229.123.27) 2018 оны 10 сарын 09

gaihamshigtai...mongol hunees im ih avyas undran garch bn shuu dee

0  |  0
Зочин (150.129.143.230) 2018 оны 10 сарын 08

Ёстой нэг дотроосоо ч гаднаасаа ч гэрэл цацруулсан хүү байна лээ.

0  |  0
Энхсайхан(64.119.18.35) 2018 оны 10 сарын 08

Мундаг байсан. Яаж тэгж мэдэрч мэдрүүлж чадаж байнаа. Гайхамшигтай санагдсан. Яагаад ч юм надад онгод тэнгэртэй хүн шиг санагдсан. Онгод тэнгэртэй хүн л тэгж мэдэрч чадмаар юм. Надад заавал хариу бичээрэй дүү минь.

0  |  0
Top