Конор МакГрегор тулаанд ялагдсан ч Хабибаас илүүг халааслажээ

 Өчигдөр /2018.10.07/ Монголын цагаар өглөөний 10:00 цагт болсон тулаанд Конор МакГрегор ялагдсан ч гурван сая ам.доллар халаасласан байна. Харин ялалт байгуулсан Хабиб Нурмагомедов хоёр сая ам.доллар авчээ. Тэмцээний дараа гаргасан спортын бус зан авирынхаа төлөө дэвжээн дээр бүсээ гардаж аваагүй Хабибыг UFC  500 мянган ам.доллараар торгож магадгүй байна. Мөн түүнтэй гэрээ байгуулахаар хэлэлцэж байсан гурван ч компани гэрээ байгуулахаас татгалзжээ.

Харин эсрэгээрээ ялагдал хүлээсэн Конор МакГрегор “Monster Energy” сэргээгч ундаа, “Reebok” компанитай нийт таван жилийн 10.5 сая ам.долларын гэрээ байгуулаад байна. Өчигдрийн тулааны дараа Конорын хэвлэлийн төлөөлөгч Хабибыг дахин тулаанд дуудсан юм. Одоогоор UFC-н удирдлагууд энэ тухай эцсийн мэдэгдэл хийгээгүй ч дахин тулаан болоход зохион байгуулалтын хувьд асуудалгүй гэж мэдэгдээд байна. АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болсон өчигдрийн тулааныг 30-40 мянган хүн үзсэн гэх судалгаа гарчээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

БАТ [ 66.181.161.61 ]      |     2018 оны 10-р сарын 18 -нд, 14:47 минутанд

Дана Уайт д Конор ихээхэн орлого оруулаж , тэр хоёр их хэмжээний мѳнгѳн дүнтэй хувийн гэрээ ттохироотой тул юу ч болж байсан Конор ногоон гэрлээр , ѳрсѳлдѳгч бол будаа !!!

БАБА [ 202.21.127.142 ]      |     2018 оны 10-р сарын 09 -нд, 00:21 минутанд

УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ДАНА УЭЙТ КОНОРЫН ТАЛЫГ ЯГШТАЛ БАРЬДАГ СДА ШДЭ.

2 mulguud [ 59.153.113.203 ]      |     2018 оны 10-р сарын 08 -нд, 11:52 минутанд

Conor conor. Ter ene hurtel zugeer alhaad ireegui yum shu batsaanuudaa. Tsag tsagaaraa baidaggui yum. Tulaand yalalt urgelj irdeggui. yalah yalagdah zuil bdiin. Yos zuitee bai zaluusaa..

иргэн [ 202.179.25.92 ] 2018 оны 10-р сарын 09 -нд, 05:27 минутанд

Конор Худлаа чалчигч гэдгээ дахин харууллаа ахиад тулалдсан ч Будаа гэгч л болно доо Чи муу юугаа мэдэх вэ Урьд нь Хэн байсан нь огт хамаагүй зүгээр Өнөөдөрөөр л бүх юм хэмжигдэнэ Хоцрогдол оо Conor Fuck you

иргэн, [ 202.179.25.34 ]      |     2018 оны 10-р сарын 08 -нд, 05:43 минутанд

UFC Шударга биш байна хэзээ байтлаа Ялагдсан Тамирчин Ялсан тамирчинаасаа илүү Шагнал авч байлаа Оросуудыг дахиад тоглосон ч Ялахгүй ээ Хабиб Мундаг Конор зүгээр Чалчаа Тоть

Орос [ 122.201.26.240 ]      |     2018 оны 10-р сарын 08 -нд, 04:52 минутанд

Оросууд 5 сая $ өгсөн бна лээ дахиад тулалдуул Макрейгийн нэр нь алга болнодоо

Go to top of page