Буэнос-Айресын залуучуудын олимпийн анхны медалийг Г.Тэмүүжин хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж буй залуучуудын гурав дахь удаагийн зуны наадмын анхны медалийг жүдо бөхийн төрөлд Г.Тэмүүжин хүртлээ. Тэрээр 55 кг жинд барилдахдаа нэгдүгээр тойрогт хийлж, дараагийн тойрогт Колумбын Хуан Монтеалегрег цэвэр ялж, Украины жүдочийг мөн цэвэр ялсан бөгөөд аваргын төлөө Беларусийн Артём Коласовтой барилдан мөнгөн медаль хүртжээ.

Г.Тэмүүжин нь өнгөрсөн онд зохиогдсон Ази тивийн өсвөрийн АШТ-ээс мөнгө, энэ онд зохиогдсон өсвөрийн цомын аварга шалгаруулах гурван тэмцээнээс алт, Азийн залуучуудын аваргаас хүрэл медаль тус тус хүртсэн байна. Г.Тэмүүжин нь идэрчүүдийн 55 кг жиндээ дэлхийд зургадугаарт эрэмбэлэгддэг юм.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top