СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд цонхоор унаж, амь насаа алджээ

Эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж өчигдөр /2018.10.07/ бага насны хүүхэд өндрөөс унаж, амь насаа алджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах “Хурд” группийн “Рапид” харш хотхоны .... тоот орон сууцны таван давхраас дөрвөн настай хүүхэд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Нас барсан хүүхэд эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн ийнхүү осолдсон гэх мэдээлэл байна. Иймд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

ЯАНА ДАА ЯАНА.. [ 202.9.43.102 ]      |     2018 оны 10-р сарын 08 -нд, 09:02 минутанд

2 НАСТАЙ ХYYХДЭЭ ГЭРИЙНХЭЭ ГАДНААС АЛДАЖ ОЛОХГУЙ БАЙЖ БАЙЖ САЯХАН НУУРНААС ОЛСОН, НААДАМ ЦЭНГЭЭНД ХYYХДYYДЭЭ АЛДАЖ БЕЕН ЭРЭЛ ОДОО ТАГТАН ДЭЭРЭЭС 4 ХЕН НАСТАЙ НЯЛХ ЮМЫГ УНАТАЛ НЬ ЭЦЭГ ЭХ НЬ ЦААНА НЬ АНГАЛЗАНА.... ХОГИЙН ШААРНУУД.. ИЙМ ХАРИУЦЛАГАГУЙ ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДЫГ ШИЙТГЭДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ...

Зочин [ 66.181.189.77 ]      |     2018 оны 10-р сарын 08 -нд, 08:12 минутанд

Эцэг эхчүүд дэндүү хайхрамжгүй шүү.Хүүхдээ асарч халамжилж чадахгүй юм бол яах гэж хүүхэд төрүүлдэг байнаа

Go to top of page