24.3 тэрбум ам.долларын өрийг МАН-ын засгийн үед тавьсан гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн /2018.10.08/ хуралдааныхаа үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонссон тухай бид мэдээлсэн билээ. Уг сонсголын талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Гадаад зах зээлд манай гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох алт, зэс, нүүрс гээд газрын ховор элементүүдийн үнэ өссөн хэвээр байна. Мөн гадаад, дотоодын хүмүүнлэгийн байгууллагуудын зээл тусламж буураагүй байна. Шулуухан хэлэхэд, өнөөгийн Засгийн газар маш их мөнгөтэй, баян байна. Харамсалтай нь, энэ Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Үүнээс болоод нийгэмд сөрөг үр дүнгүүд гарч байна. Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа байхгүйгээс инфляци бараг 9 хувьд хүрлээ. Дээр нь бензин шатахууны үнэ ганц шөнийн дотор 60 төгрөгөөр өсч байна. Хүнсний үнийн индекс 30 хувь руу дөхлөө. Монгол Улсын гадаад өр 27.7 тэрбум ам.доллар буюу 2016 онтой харьцуулахад 3.5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк, Засгийн газрын үнэт цааснуудыг авч үзвэл 4 их наяд 554 тэрбум төгрөг болж өссөн байна.

2019 оны төсвийг 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай оруулж ирж байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Засгийн газрын болон Монголбанк үнэт цаасаар дамжуулан өр үйлдвэрлэж байна. Ийм их өртэй байж Сангийн сайд өргүй болсон гэж худал мэдээлэл цацсан. Тэр хүн АН-ын үед тавьсан өрийг дарсан гэж хэлж байгаа юм. Яг ямар өрийг дарсан бэ гэхээр хариулж чадахгүй сууж байна. Ингэж хий хоосон улстөрждөг Сангийн сайд байж болохгүй. Тиймээс бид Сангийн сайдтай хариуцлага тооцохыг шаардах болно. Үнэхээр 2012-2016 онд АН-ын үед тавьсан хоёр өр л бий. Нэг нь 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд. Хугацаа нь болоогүй. Нөгөөх нь 600 сая ам.долларын “Самуурай” бонд. Дээр нь МАН-ын Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж байхдаа тавьсан 300 сая ам.долларын өр байдаг. Нийлээд 2.4 тэрбум ам.доллар. Үүнийг 27.7 тэрбум ам.долларын өрөөс хасаад үзэх юм бол 24.3 тэрбум ам.долларын өрийг МАН-ын засгийн үед тавьсан байдаг. Өрөөр шоудах гэсэн оролдлого их гарч байна. Хоёрхон жилийн дотор 3.5 тэрбум ам.доллараар гадаад өрийг нэмэгдүүлчихээд үүгээр юу хийснээ тайлбарлаж чадахгүй сууж байна. Саяхан 5.7 их наяд төгрөгийн өр дарсан, оны эцэст 6.6 их наяд төгрөгийн өр дарж дуусна гэсэн мэдээллийг Сангийн сайд өгөхөд нь би “Энэ өрийн хэдийг нь аль засгийн үед тавьсан бэ” гэхэд хэлж мэдэхгүй байсан. Сангийн яамны сэтэртэн туурайтан бүгд хариулж чадаагүй. Ийм хариуцлагагүй. Тиймээс бид өртэй холбоотой асуудлыг цаашид нарийн тодруулах болно” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(119.40.98.162) 2018 оны 10 сарын 11

АН-ханы тавьсан их өрийг барагдуулсан МАН-ханд талархалаа

0  |  0
Зочин(103.229.120.97) 2018 оны 10 сарын 09

Ардчилсан намын энэ хэдэн гавъяат жүжигчид одоо болимоор юмаа. ард түмнийг тэнэг гэж боддог байхаа. Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд улс төржихөөс өөр эрдэмгүй ийм хүмүүсийг саарал ордоноор бүү оруул.

0  |  0
зочин(122.201.28.13) 2018 оны 10 сарын 09

Ардчилсан нам гэж хов баздаг авгай шиг л байх юм. идсэн уусан чинь илт байдаг шүүдээ өөрсдийг ариухан цагаан юм шиг гоншигноод чааваас даа юу хийх яаж улс орноо хөгжүүлэх тухай ярихгүй дээ. Яг чавганц шиг юм ярихаа боливол таарна. Ийм юм яриад та нар хол явахгүй ард түмэн та нарыг мэднэ шүүдээв горьдсоны чинь гарз

0  |  0
Zochin(202.126.89.226) 2018 оны 10 сарын 09

Ardchilsan namiinhan uls oron awch yawah yamarch chadwargui baij dandaa hutsaj baih um aa Hiisen umnuudiig ni haraad baihad zugeer l neg teneg hun shig l baidag odoo l neg tsetsen telmeg bolson um baihdaa. Tiim l sain baisan um bol mongoliig manduulah ni yasan um be Hoshnognuudaa

0  |  0
Harts(82.255.73.63) 2018 оны 10 сарын 08

AN 2 Erdene-ee solichih tegvel goy haragdah geed bna... hugshiruud zunugluud baigaagaa bas medeh heregtei. humuus medeed bna. tsonhoo nee shine ue irj bna tsaana chini...!

0  |  0
Harts(82.255.73.63) 2018 оны 10 сарын 08

AN 2 Erdene-ee solichih tegvel goy haragdah geed bna... hugshiruud zunugluud baigaagaa bas medeh heregtei. humuus medeed bna. tsonhoo nee shine ue irj bna tsaana chini...!

0  |  0
зочин(202.9.43.144) 2018 оны 10 сарын 08

Аль нам хэдэн онд ямар өр тавьсан болон юу хийснээ тодорхой судалгаатай аль засгийн үед өр авсан өгсөн график гарган ард түмэндээ засаг тайлан байхгүй хавтгайдаа шуналтай идээчин уугаачин хулгайч луйварчин гуйлагачингууд төр ээлжилж бариад улсаарнь цөлмөөд байгаа МАНАН гэж ойлголттой болчоод байна даа.Эрдэнэбат .Эрдэнэ дарга нараа 20онд гарахгүй боловдоо АН нам

0  |  0
Top