Их Британийн цэргүүд Оманд томоохон сургуулилт хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

  Их Британийн цэргүүд Оманд томоохон сургуулилт хийх гэж байгаа талаар “RT” агентлаг мэдээллээ. Энэ нь 17 жилийн дараах томоохон цэргийн сургуулилт аж. “Saif Sareea 3” гэх энэхүү цэргийн сургуулилтаар Оросын байлдааны тактикуудыг ашиглаж, хүнд даалгавруудтай тулах цэргүүдийг бэлтгэхийг зорьж байгаа талаар Английн хэвлэлүүдэд мэдээлжээ.

Сургуулилтад 5000 гаруй цэргийн алба хаагч, 200 хуягт машин, долоон хөлөг онгоц, найман сөнөөгч онгоц оролцоно гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top