Дэлхийд хамгийн их борлуулалттай 5 машин

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

2018 онд дэлхийн хамгийн их борлуулалттай байгаа машинууд

1. Toyota Corolla

 

2018 онд нийт 720 298 Toyota Corolla машин дэлхий даяар борлуулагдаад байна. Энэ маркийн автомашин борлуулалтаараа дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн номд бичигдсэн хэвээр байгаа бөгөөд шинжээчдийн тооцоолж буйгаар “Дэлхийн оны автомашин” цолны төлөө өрсөлдөх нөхцлийг бүрэн хангаад байна.

2. Ford F-Series


Энэ онд Ford F-Series загварын нийт 623 087 машин борлуулагджээ. Мөнхийн тодотголтой пикап хамгийн их борлуулалттай машины тоонд мөнхөд орсоор.

3. Volkswagen Golf



Нийт 508 693 ширхэг машин худалдаалагдсан байна. Энэхүү загварын амжилтын нууц нь байнга шинэчлэгддэгт оршдог. Үйлдвэрлэгчид нь орчин үеийн хэв загвар, хандлагыг нарийн мэдэрдэг бөгөөд дараагийн загвар нь эко байх аж.

4. Honda Civic



Нийт 493 240 ширхэг зарагдаад байгаа Honda Civic  загварын машин өнгөрсөн онд мөн л дөрөвт бичигдсэн. Гэхдээ энэ жилийн борлуулалт даруй 5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

5.Toyota RAV4



Энэ онд нийт 486 907 RAV4 борлуулагдаад байгаа бөгөөд анх удаа энэ жагсаалтад орж байгаа юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top