Конор МакГрегор зодог тайлж байгаагаа зарлалаа

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лас Вегас хотод болсон тулаанд ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовт ялагдсан Конор МакГрегор UFC-с зодог тайлж байгаагаа зарлалаа. Өдгөө 30 настай К.МакГрегор их спортоосоо зодог тайлсан ч өөрийн нэрээр клуб нээж, тамирчин бэлдэх тухайгаа ярьжээ. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар эргэж ирэх бол Хабибтай дахин тулалдах болно гэдгээ давхар мэдэгдсэн юм.Гэсэн ч UFC-н зүгээс дахин тулаан зохион байгуулах боломжгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

Түүнчлэн UFC-н удирдлагуудтай тохиролцож тамирчин бэлдэх тал дээр санал солилцжээ. Конор МакГрегор UFC-н ертөнцөд 2013 онд хөл тавьж гурван өөр жинд аваргын бүс зүүсэн анхны тулаанчаар тодорсон юм. Хамгийн сүүлд болсон тулаанд хожигдсоныхоо дараа UFC-н жагсаалтын наймдугаарт эрэмбэлэгдэж байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Go to top of page