Хабиб Нурмагомедов эхнэрийнхээ зүс царайг нуудаг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Конор Макгрегортой хийсэн тулаан нь шуугиан тариад байгаа Хабиб Нурмагомедовыг Оросын шоу бизнесийн од, хөтлөгч, дуучин Ольга Бузоватай гэрлэсэн гэж Британийн хэвлэлүүдэд бичжээ. Их Британийн хэвлэлүүдэд энэ сарын эхээр 30 настай Хабиб Нурмагомедовын талаар нийтлэлүүд гарсан байна. Уг нийтлэлүүдээс олны анхаарлыг татсан нэг зүйл нь Хабибын эхнэрийн талаарх мэдээлэл байжээ. Хабиб 2013 онд гэрлэсэн, хоёр хүүхэдтэй гэх мэдээлэл бий. Гэхдээ тэрбээр эхнэрийнхээ талаар нууцалж, нүүр царайг нь нуудаг аж.

Тэгвэл “The Sun” сонин Хабибыг 32 настай телевизийн хөтлөгч Ольга Бузоватай холбон бичжээ. Тэд 2017 оны нэгдүгээр сард тэмцээний дараа хамтдаа зургаа татуулсныг тус хэвлэлд нийтэлсэн байна. Харин Оросын хэвлэлүүд үүнийг худал мэдээлэл гэж байгаа юм. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр Хабиб гэрлээд удаж байгаа аж. Тэрбээр 2015 онд охинтой болсон бол 2017 онд хүү нь төржээ. Хабиб Нурмагомедов эхнэрийнхээ нэр, зүс царайг нуудаг учир ямар бүсгүй байдаг талаарх мэдээлэл олддоггүй аж.

Британские СМИ «поженили» Хабиба Нурмагомедова и Ольгу Бузову

Хабиб, хөтлөгч Ольга Бузова нар.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(119.40.98.162) 2018 оны 10 сарын 11

лалын шашинтан болохоор л эхнэрээ бусдад үзүүлэх дургүй

0  |  0
ард(202.179.31.115) 2018 оны 10 сарын 09

Энэ женко лалын шашинтай юм биш үү

0  |  0
Зочин(103.57.94.103) 2018 оны 10 сарын 09

Эхнэрээ мишок болгоод баахан нүддэг байхдаа

0  |  0
Зочин(103.57.94.103) 2018 оны 10 сарын 09

Эхнэрээ мишок болгоод баахан нүддэг байхдаа

0  |  0
Top