Дорноговь аймгийн Дэлгэрэх сум соёл спорт цогцолборын ордонтой болно

 Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд соёл, спортын цогцолбор баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Евро Электроникс” ХХК Дэлгэрэх суманд Соёл, спортын цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ  онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Дэлгэрэх суманд ажиллах үеэр Соёл, спортын цогцолборын барилгын ажилтай танилцаж, барилгын ажлыг барилгын норм норматив, стандартын дагуу түргэн шуурхай, чанартай гүйцэтгэж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Аймгийн Засаг даргын Хөгжлийн төлөө хамтдаа /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг өргөжүүлнэ” гэсэн зорилт тусгажээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Jiigee [ 202.126.89.200 ]      |     2018 оны 10-р сарын 09 -нд, 11:48 минутанд

Delgereh sumand heden hun amidardag be

Go to top of page