Соён тайг: Төсөвт анализ хийж М.Энхболдод хандахаар боллоо

2018 оны 10 сарын 10

Айсуй 2019 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан төсвийн сахилга бат, үрэлгэн байдлыг засах тал дээр албаны хүмүүс байр сууриа илэрхийлж байгаа юм. Харин “Соён тайг” Төрийн бус байгууллагаас төсвийн төсөлд санал санаачилгаа тусгахаар УИХ-ын даргад хандахаа мэдэгдээд байна.

Тэдний хувьд “Жилийн жилд төсөв батлах нэрээр үргүй зардал гаргадаг байдалд анализ хийсэн. Нөгөө талаар яам тамгын газар аливаа байгууллагын дотоод хэрэгцээ, эд хогшил нэрээр ихээхэн мөнгө төвлөрүүлдэг байдал ч байсаар байна. Тиймээс бид төсөвт анализ хийж УИХ-ын дарга М.Энхболдод хандахаар болсон. Засгийн газар ч энэ тал дээр анхаарах байх” хэмээсэн юм.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top