ЖҮДО: Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар Арабтай хийсэн гэрээгээ цуцалжээ

2018 оны 10 сарын 10

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн энэ сарын 27-29-нд болно. "Их дуулга"-д 65 улсын 425 жүдоч оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар зодоглохоор нэрс өгчээ.

Жүдочидтой холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн жил Арабын Нэгдсэн Эмиратын нэрийн өмнөөс барилдахаар болсноо дуулгаж, өнгөрсөн хугацаанд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байсан Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар шийдвэрээ цуцалж, Монголын үндэсний шигшээ багтаа эргэн иржээ.

Д.Төмөрхүлэгийн хувьд өнгөрсөн оны Токиогийн "Их дуулга"-аас хойш тэмцээнд оролцоогүй бол Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар “Мастерс”-аас хойш мөн дэвжээнд гараагүй байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.24.60) 2018 оны 10 сарын 11

Араб гэсэн нэртэй хунтэй гэрээ хийсэн юм шиг гарчиг болжэ

zochin(64.119.20.212) 2018 оны 10 сарын 10

shashiny khatuu deglemtey ter gazar demii biz dee , bas moldawaas ochison kheden legioneruud ni durguy baygaa biz

Top