Герман улсын хамгийн АЛДАРТАЙ 10 ЦАЙЗ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Та ойрын хугацаанд Герман орноор аялахаар төлөвлөж байна уу? Хэрэв тийм бол таны аяллын мартагдашгүй нэгэн хэсэг болон үлдэх үзэсгэлэнт байгаль, сүрлэг уулсаар хүрээлүүлэн орших хамгийн чамин, тансаг 10 шилтгээнээр зочлохыг санал болгож байна. Өөр өөрийн гэсэн түүхтэй эдгээр цайзууд Герман улсыг аялал жуучлалын гол бүс болгодог томоохон хүчин зүйлсийн нэг. Цайзууд дотроо түүхийн дурсгалт эд өлгийн зүйлс, уран зураг, тавилга сэлтээ хадгалж авч үлдсэн нь олон зууны турш хүмүүсийн сонирхлыг татсаар иржээ. Та тэдгээр цайзаас сүр хүч, дайн тулааны бараан он жилүүд, түүх, дурсамж, алдар сууг нь сэргээн мэдрэх боломжтой.


10. Рейхбург Кохем/Reichsburg Cochem/

Моселл голын эрэг дагуу байрлах энэхүү цайзыг анх барихад 1000 гаруй цэрэг дайчлагдаж байсан гэдэг. 17- зуунд Францын хаан XIV Луис тус бүс нутгийг эзлэхдээ цайзыг эвдэн сүйтгэсэн байна. Сүүлд шинээр сэргээн засварлахад Neo-Gothic загвартай болгожээ.


9. Меспелбрунн цайз /Mespelbrunn Castle/

15-р зууны эхэн үеэр усан дээр барьсан маш энгийн загвартай цайз юм. Гэсэн аялагчдыг хамгийн их татсан цайзуудын тоогоор Германдаа төдийгүй Европд дээгүүр бичигддэг байна.


8. Вальдбург /Wartburg/

11-р зуунд баригдсан. Дундад зууны үед бүтнээрээ хадгалагдаж үлдсэн цөөхөн хэдэн цайзын нэгт тооцогддог байна.


7. Лихтенштейн цайз /Lichtenstein Castle/

19-р зуунд шинээр баригдсан ордонуудын нэг. Өндөр толгодын орой дээр байрлах эл цайз руу шилэн гүүрээр дамжин хүрэх боломжтой.


6. Шверин цайз /Schwerin Castle/

Shwerin цайз нь Schwerin нуурын арал дээр байрладаг. Европ тивийн архитектурын түүхийн томоохон үлгэр жишээ үзэсгэлэнт, сүрлэг ордон. Дотроо музейн үйл ажиллагаа явуулдаг ба 17-р зууны эд хэрэглэлийг сонирхохыг хүсвэл тус цайзыг зорьж болох ажээ.


5. Гейдельберг цайз /Heidelberg Castle/

Сэргэн мандалтын үеийн хамгийн том байгууламжийн нэг тооцогддог уг цайз нь 13-р зуунд эртний цайзын бүтэцтэй баригдсан ч 17-р зуунд сүйтгэгджээ. Шинээр сэргээн засварлалт цайзын өнгө төрхийг өөрчилж чадсан байна.


4. Хоэншвангау цайз /Hohenschwangau Castle/

II Людвигийн эцэг II Максимилиан нурж унах шахсан уг цайзын хүрээлэн буй орчин маш их таалагдсан учир өөрийн эзэмшил болгон сэргээн засварлажээ. II Максимилиан нас барахад II Людвиг хаан ширээг залгамжилсан бөгөөд тэрээр амьдралынхаа турш гэрлээгүй учир ээж нь насан эцэстлээ уг цайзад амьдарчээ.


3. Бург Эльц /Burg Eltz/

Ой модоор хүрээлэгдсэн аварга хадан хавцал дээр байрлах тус цайж 12-р зуунд баригдсан. Түүний дундад зууны үеийн архитектурын шийдэл бусад шилтгээнүүдээс онцлог. Цайзын эд, хэрэглэл Европт хамгийн шилдэгт тооцогддог байна.


2. Гогенцоллерн цайз /Hohenzollern Castle/

Hohenzollern цайз 11-р зуунд баригдсан ч дайны хөлд сүйтгэгджээ. Сүүлд 19-р зууны дунд үед сэргээн засварласан байна. Цайз нь одоогоор музей болон ашиглагдаж байгаа бөгөөд хувийн эзэмшил юм.


1. Нойшванштайн цайз /Neuschwanstein Castle/

Германы хамгийн алдартай, үзэсгэлэнт шилтгээнийг Баварийн II Людвигт зориулан бүтээжээ. II Людвигийг гайхамшигтай хөгжмийн зохиолч байсан гэдэг. Walt Disney "Нойрсож буй гүнж" хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг цайзаа тус харшаас санаа авч хийж байжээ.


Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top