Хабибын эхнэр VS Конорын эхнэр

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

  Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов нарын тулаан дэлхий дахины сонирхлыг татсан билээ. Тулааны дараа болсон зодооны дуулиан намжаагүй хэвээр байна. Хабиб гаргасан үйлдлээ Конорын багийнхан тулааны туршид түүнийг хэл амаар доромжилж байсантай холбон тайлбарласан. Шашин шүтлэг, эх орон, эцэг эхийг нь доромжилсон үгс хатуу дэг жаяг бүхий шашинтай дагестан залуугийн тэвчээрийг барсан бололтой. Хабиб уг үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж, эх орон, элэг нэгтнүүдээсээ уучлалт гуйсан билээ. Тэрбээр эх орондоо очиход нь уухайлан хүлээн авсан нутаг нэгтнүүддээ хандан “Маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй ээ. Би хаашаа ч явахгүй. Энд, Дагестандаа байна. Конор бид хоёрын тулааны дараа болсон үйл явдал намжсан. Тухайн үед эх орон, эцэг эх минь бодогдон үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Одоо бүх зүйл хэвийн” гэсэн юм.

Хабиб Нурмагомедов и Конор Макгрегор в 2014 году

Бүх амжилттай яваа эрэгтэйн ард түшиг тулгуур болсон хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг. Дэлхий дахинд нэрээ гаргаж, улс орныхоо бахархал болсон Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов нарын ард ямар бүсгүйчүүд байгаа нь олны анхаарлыг татаж буй. Конор Макгрегорын эхнэр Ди Девлинийг хүмүүс эртнээс мэдэх билээ. Хуримаа хийгээд 10 гаруй жил болж байгаа тэд нэг хүүтэй билээ. Конорыг хүнд үед нь орхилгүй тулж түшиж байсан Ди Девлинийг дэлхий даяар таних бол Хабиб Нурмагомедовын эхнэрийг хэн ч хараагүй гэхэд болно. Хабиб 2013 онд хуримаа хийсэн гэх мэдээлэл, зургууд байдаг ч эхнэр нь нүүрээ цагаан гивлүүрээр нуусан байдаг. Хабиб аюулгүй байдлын үүднээс эхнэр болон хүү, охиноо хэзээ ч тэмцээн уралдаан, бэлтгэлдээ авч явдаггүй аж. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр Хабибын эхнэрийг өнөөдрийг хүртэл хэн ч хараагүй гэх. Тэгвэл саяхан Оросын сайтуудад гарсан Хабиб болон нэгэн бүсгүйн зургийг түүний эхнэр гэсэн таамаглал байгаа юм. Гэхдээ үүнийг эвлүүлэг ч гэж үзэж буй. Ямартай ч тив дэлхийн тамирчид болсон Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов нарын хувийн амьдралыг харуулсан зургуудаас хүргэе. Конорыг бэлтгэл болон зарим тэмцээн уралдаанд дагаж очдон Ди Девлин болон нэр, зүс нь тодорхойгүй ч Хабиб Нурмагомедовт угсаа залгамжлах хоёр хүүхэд төрүүлж өгсөн бүсгүйн ховор зургуудаас сонирхуулж байна.

Хабиб Нурмагомедов с женой. Фото: скриншот видео

Чемпион UFC Конор МакГрегор

Хабиб аавтайгаа

Конор Макгрегор с сыном и женой

Конор Макгрегор и Ди Девлин ждут ребенка

Владимир Путин и Конор Макгрегор на ЧМ-2018

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2018 оны 10 сарын 11

emegtei huniig ingej doord uzeh gj shuudai uglasan bna shtee har lalaruud chin

0  |  0
manlai(64.119.19.164) 2018 оны 10 сарын 10

khabib conor 2 tahin tulaan hiihig hvsej bn

0  |  0
уншигч(202.9.41.141) 2018 оны 10 сарын 10

Хабиб нэг тийм хүмүүжилтэй, дэгтэй сайхан залуу.

0  |  0
Top