Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ Орхон аймагт болно

 2018 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба, ням гарагт Орхон аймгийн төвд болно. Тэмцээн 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар болох бөгөөд 21 аймаг, Улаанбаатарын есөн дүүргийн 30 хүүхэд хүч үзнэ. Сануулахад, иргэний үнэмлэхээ гардсан хөвгүүд барилдах эрхтэй. 2002 оны 10 сараас 2003 оны 10 сард төрсөн хөвгүүд бага насанд, 2001 оны 10 сараас 2002 оны 10 сард төрсөн хөвгүүд дунд насанд, 2000 оны 10 сараас 2001 оны 10 сард төрөгсөд дээд насанд барилдана.

Өнөө жилийн хувьд улсын хошой аварга, Дархан-Уул аймгийн бөх Н.Чиеэгүнбаатар аварга цолоо гурав дахиа хамгаалах магадлал өндөр байгаа. Бага онооны системээр шилдэг багийг гурван насны нийлбэр дүнгээр тодруулах юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page