“Шарк” үйлдлээсээ буцав, харин...

 Бизнесийн салбарын шилдэг шоу “Шарк Танк Монголиа”. Монголд анх удаагаа зохион байгуулагдав. Анхны улиралд оролцсон Г.Батсүх төслөө дэмжүүлэхээр болов. “Монгол Базальт”-ын захирал Л.Ариунболд оролцогчид 500 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 50 хувийг нь авахаар тохиролцлоо. Одоогоос жил гаруйн өмнө болж өнгөрсөн үйл явдал ердөө л энэ. Дэлхийн хэмжээний шоунд оролцогчийн санаа шүүгчид таалагдаад шалгарсан. Гэтэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасан Л.Ариунболд хөрөнгө оруулалтаа зогсоох болсон нь цахим ертөнцөөр нэг шуугиан дэгдээв.

Шаркуудыг цуглуулж, мэргэн санаанд мөнгө олгодог нэвтрүүлгийн эрхийг Монгол HD телевиз авч эх орондоо цацсан. Цацалт хийж, контентийг нь цацсан Монгол HD телевизээс энэ тухай тодрууллаа. Монгол HD телевизийн хувьд зөвхөн форматыг нь худалдаж авч байгаа болохоор тухайн оролцогчийн нэвтрүүлгийн өмнөх болон дараах хэрэгт оролцохгүй, хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан байдаг ажээ. Нэвтрүүлгийг зохион байгуулагч Монгол HD телевизийн зохион байгуулагчидтай оролцогч Г.Батсүх хоёр ч удаа уулзахад яг энэ хариуг хэлээд явуулсан байна. Монгол HD телевиз хөрөнгө оруулахаар амласан шүүгч Л.Ариунболдтой мөн адил уулзсан ч “Төслийг ТУЗ-д танилцуулаад үр ашгийн тооцоо гарахад хөрөнгө оруулах боломжгүй” гэсэн хариу сонсчээ.

Хөрөнгө оруулагчийн эргэлзээтэй шийдвэр, зохион байгуулагч талын ацан шалаанаас болоод аргагүй байдалд орсон Г.Батсүх одоо өөр хамтрагч хайхаар сэтгэл шулуудаж байгаагаа зарлажээ.

“Одоо би шинэ хамтрагчтай болохоор сэтгэл шулуудсан. Хол явъя гэвэл олуулаа яв гэдэг. Иймээс манай бизнест хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй” гэж Г.Батсүх ярьжээ.

Анх АНУ-ын алдарт ABC телевиз 2009 онд энэ нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосноос хойш АНУ-д л гэхэд 5.8 сая үзэгч сонирхож, дэлхий даяар бараг 10 гаруй сая үзэгчтэй бизнесийн салбарын шилдэг нэвтрүүлэг болтлоо өсч дэвшсэн байна. Арав гаруй бүлэг улирлын ард гарсан уг нэвтрүүлгийн түүхэнд манайх шиг тохиолдол ердөө гуравхан удаа гарч байсан гэдэг. Мэдээж энэ шийдвэр хөрөнгө оруулалт гаргана гэж амласан шүүгчид ч, хөрөнгө оруулалтаа хүлээж буй бизнес эрхлэгчид ч хор хохиролтой байх нь гарцаагүй. Нэвтрүүлгийн зүгээс хөрөнгө оруулалт болон түүнтэй холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх дүрэмтэй ч тухайн нэвтрүүлэг цацагдаж байгаа улсын хууль дүрэмд нийцүүлэн гарсан маргааныг шийдвэрлэдэг явцтай ажээ. АНУ-д дээрх гурван тохиолдлын зөвхөн нэг нь шүүхээр асуудлаа шийдүүлж нэвтрүүлэг болон шүүгчийн гаргасан шийдвэрээс болж зарцуулсан нийт хугацааныхаа алдагдлыг гаргуулан авч байсан юм.


Ийнхүү Монголд цацагдаж эхэлснээсээ хойш үзэгчдийн анхаарлын төвд байсан нэвтрүүлэгтэй холбоотой эхний маргаан дэгдлээ. Одоогоор хөрөнгө оруулалтаа оруулаагүй гэх ямар нэгэн маргаан гараагүй байна. Хэдийгээр энэ маргаан хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчийн хооронд өрнөсөн маргаан мэт боловч цаад үр дүн нь үүнээс ч том юм. Бизнес хийх сонирхолтой, сайхан санаа өвөртөлсөн олон арван хүнд Л.Ариунболдын шийдвэр хэрхэн нөлөөлөх бол. Олон сая үзэгчтэй энэ нэвтрүүлгийн нэр хүнд цаашид хэрхэх вэ? Хөрөнгө оруулагчдын дунд энэ сэдэл хэрхэн нөлөөлөх бол. Олон арван асуулт хувь хөрөнгө оруулагчийн шийдвэрээс болж хариултгүй үлдлээ.  Гэхдээ юу гээч, компанийн хэлцэл ийм байж болохгүй. Тийм ч учраас бизнесийн салбарын аварга загаснуудыг энэ нэвтрүүлэгт оролцуулдаг юм. Тийм ч учраас бизнес эрхлэгчид асар зориг гаргаж, олон хүний өмнө, бизнесийн салбарын шилдгүүдийн өмнө санаагаа тайлбарладаг юм. Тэд өөрийнхөө санааг найдвартай хүнээр дэмжүүлэн бизнесийн оломгүй далайд хөл тавихыг хүсдэг юм.

Эцэст нь “Энэ санаа бол Монголын ирээдүй. Олон саад байгаа ч гэсэн үүнийг даваад гарах байх. Гэхдээ би чамд компанийн 50 хувийг 500 саяд авах санал тавьж байна”... Л.Ариунболд “шарк”-ын хэлж байсныг сануулъя...

Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

hun huursan hudalch [ 43.242.243.127 ]      |     2018 оны 10-р сарын 13 -нд, 04:21 минутанд

Harin gadaaduud shudarga baidgiin bishuu.Gadaadad 90% mongold 50% baigaan bishuu.Hurungu oruulalt hiihguin bol yah gej hun huursan iim hugiin nevtruuleg hiidgiin be.Odoo hen itgej ene hudlaa nevtruulegt chin oroh ve?

mednee [ 150.129.143.175 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 12:17 минутанд

Naidvargui hudalch luivarchin ariunboldiig oruulj baihdaa yahav dee.Ene hun chin uchnuun huniig luivardsan hun sh tee.Yamar nuureeree zuragtaar shiren nuurleed gardag bnaa.Ene hun ugaasaa 500 sayiig uguhgui ni ehneesee todorhoi baisan.Tiim ch bayan hun bish.Hund 5 sayiig ch ugch chadahgui.Hudlaa show hiisen.

bugd adilhan hulgaic [ 85.98.106.22 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 09:46 минутанд

zail zail golognuud morooroo hulgaigaa hiihgui ard tumnii emzeg sedev deer togloj tohuurhdag bolj dee

Otgon [ 202.9.40.174 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 06:05 минутанд

Ene aria bold xudlaa dur edge seen xogiin Baguio shut Dee novsh

зочин [ 122.201.28.13 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 05:54 минутанд

худлаа шоу өөрсдийгөө шударга үнэнээр бизнестэй болсон гэж дүр эсгэсэн Луйварчид биз дээ. хуввчлалаар л аюсан хөрөнгүүд биз дээ

Bold [ 43.228.131.114 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 04:42 минутанд

Boli boli mongol tv, yostoi daraa ni ingeh bsiinmuu gegcher Zahiraliih ni nuhur yamar hariuzlaga medegdel uguud bnaa, heden shalihgui yumuud uursduuguu reklamdah gezen l suuj bdag shde

Та [ 103.229.123.239 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 03:48 минутанд

Ичмээр юмаа

иргэн, [ 202.179.26.219 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 03:43 минутанд

ийм Хуурамч Шоу Худлаа Бүлтэрсэн Захиралууд Нэр хүндээ бодохгүй дээ Энэ Компаний Захиралууд ямар аргаар Хөлжиж Баяжсан нь ингэж харагдлаа дөө Бүх юм нь Хуурмаг Худлаа Хулхи эд ийм л аргаар Баяжсан Улс шүү дээ яМАР уЛС ВЭ ГЭДЭГ НЬ ИНГЭЭД тАНИГДАЖ БАЙГАА ЮМ

үзэгч [ 66.181.161.53 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 03:20 минутанд

нэвтрүүлгийн нэр хүнд Чинбат түүний ТВын захирал охины нэр хүндтэй хамт чѳтгѳр лүүгээ тониллоо хѳѳрхий. Битгий том бааж бай жараахайнуудаа

зочин [ 202.9.42.216 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 03:00 минутанд

нээх л том баячууд бардам ам шалдан гуянууд хүний санаа хулгайлах гэдэг юм уу? үгүй бол олон түмэнд өгөөмөр баян асар их ухаантай хүн болж жүжиг тавьдаг бололтой

Go to top of page