“Найман шарга”: Ам.долларын ханш сүүлийн 5 хоногт 9 төгрөгөөр суларлаа

2018 оны 10 сарын 11

Төгрөгийн эсрэг өсөөд байсан ам.долларын ханш  сулрах хандлага ажиглагдаж байна. “Найман шарга” дээрх ам.долларын ханш сүүлийн 5 хоногийн арилжааны байдлаар 9 төгрөгөөр буугаад байна. Аравдугаар сарын 9-ний өдрийн хаалтын ханшийг харахад 1 ам.долларыг  авах ханш 2564 төгрөг, зарах ханш 2567 төгрөг байв. Валют арилжааны зах дээр ханш ийн суларч буй бол Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш  мөн сүүлийн 5 хоногийн байдлаар  2.09 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна.

Арилжааны банкуудын мэдээллээс харахад ч ам.долларын ханш суларч байна. ХААН, Хас  банкууд  1 ам.долларыг 2560 төгрөгөөр авч буй бол Голомт, Худалдаа хөгжлийн банк 2561 төгрөгөөр авч буй аж.

Ер бол ам.долларын ханшийн чангаралтад нөлөө үзүүлж буй гадаад, дотоод шалтгаануудын талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж байгаа. Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжин хэлэхдээ  “Төгрөгийн ханш он гарснаас хойш 5 гаруй хувиар, есдүгээр сар гарснаас хойш 3 гаруй хувиар ам.долларын эсрэг суларчихаад байгаа. Суурь хүчин зүйлүүд нөлөөлж байна. Урт хугацаандаа шийдвэрлэх шаардлагатай, эдийн засгийн бүтэц төрөлжүүлэх гэхчлэн асуудлууд бий. Гадаад орчны нөлөөллүүд бас байна. Ам.долларын хүү өсөх, үүнээс болоод ханш чангарах үзэгдэл дэлхий даяар явагдаж байна. Дэлхийн 170 гаруй орны 142 орны орны мөнгөн тэмдэгт он гарсаар ам.долларын эсрэг суларчихаад байна. Төгрөг ам.долларын эсрэг 5 гаруй хувиар суларсан гэдэг нь манай эдийн засгийн нөхцөл байдалд үзэхэд тийм муу үзүүлэлт бас биш. Гэхдээ Монголбанкны зүгээс есдүгээр  сар гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан явдал нь эдийн засгийн суурь нөхцөлтэй  нийцэхгүй, хэт савлагаа үүссэн  хөдөлгөөн боллоо гэж үзэж байгаа. Монголбанкны хувьд энэхүү хөдөлгөөнийг цаашид тогтворжуулах, цаашид ийм явдал гаргахгүй байхад шаардлагатай валютын нөөц бий. Монголбанкинд есдүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын нөөц байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн шатны үнэлгээ аравдугаар сарын 30-ны өдөр ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн  хурлаар хэлэлцэгдэж батлагдах хүлээлттэй байгаа. Энэ үнэлгээ батлагдсанаар хөтөлбөрийн хүрээнд тохирсон санхүүжилтүүд хийгдэж эхэлнэ. Монголбанкнаас тооцож байгаагаар 750 орчим сая ам.долларын санхүүжилтүүд хийгдээд эхэлнэ. Сая Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалтай холбоотойгоор МСС-ийн хоёр дахь шатны компакт гэрээ зурагдсан. Энэ хүрээнд 350 сая ам.доллар орж ирнэ. Тэгэхээр Засгийн газрын түвшинд гаднаас орж ирэх зээл тусламжийн  санхүүжилтийн хэмжээ зөвхөн сая хэлсэн 2 хөтөлбөрийн хүрээнд 1 тэрбум ам.доллар орж ирэхээр хүлээгдэж байна. Манай гадаад худалдааны нөхцөл харьцангуй таатай хэвээр байгаа. Сүүлийн өдрүүдэд зэсийн ханш эргэж сэргэх хандлага ажиглагдаж байна” гэж буй юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.106.149) 2018 оны 10 сарын 12

xarin ch nemegsen baixad chini xudalaa medeelel tawixaa bolioch

0  |  0
Бодит хүн(66.181.183.12) 2018 оны 10 сарын 11

160-170 төгрөг өөр нэмэгдсэн.!!! Харин буусан гээд бгаа нь 7-9 төгрөг ийм балай мэдээ бичхээ болчих харин Трампын буянаар юань өсөхгүй хэдэн сар болж бн ....

0  |  0
irgen(122.201.28.8) 2018 оны 10 сарын 11

ariljaanii banknuud gadaad valutiig het undur vneer hudalddagaa bolimoor bna. iim bdalaar hanshiin savalgaand idevhtei oroltsogch bolchood bna.mongol bank, sanhvvgiin zohitsuulah gazar ni hyanaltaa saijruul.8 n shargiin chenjees ilvv hansh tavichdagaa odoo boliul

0  |  0
123456(202.21.100.210) 2018 оны 10 сарын 11

5-n odort 100 garan togrogoor nemegdchixeed 5-n odort 9 togrogoor buuxaar ni buulaa geed bayarlaad bnauu

0  |  0
Top