Ян Цыков: Бага цалинтай төрийн албан хаагч авлигад өртөх магадлал өндөр байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

 “Мэргэшсэн төрийн үйлчилгээний тулгуур баганууд" сэдэвт нээлттэй лекц, хэлэлцүүлгийг өчигдөр (2018.10.09) МУИС-ийн төв номын санд зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Төрийн захиргаа судлалын институтийн захирал, доктор, профессор Ян Цыков уригдан оролцсон юм. Цыков шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулинд үнэлэлт дүгнэлт өгч, Германы төрийн албаны туршлагаас хуваалцсан. ХБНГУ нь Төрийн албыг амжилттай бэхжүүлсэн туршлагаараа Европын холбоонд тэргүүлдэг орны нэг. Мөн төрийн албаны сонгон шалгаруулалт нь нээлттэй, ил тод, өрсөлдөөнт хэлбэрээр явагдаж, хүн бүрт адил тэгш эрх олгох чухал гэдгийг онцоллоо.

Мөн тэр цаашид төрийн албаны анхан шатны шалгаруулалтад оролцох хүмүүсийн хүрээг тэлэх, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт амьдардаг иргэдийг оролцох боломжоор хангах, тэдний хүсэлт, өргөдөл, холбогдох диплом, сертификат, намтрыг онлайнаар авч, урьдчилсан сонгон шалгаруулалт хийж болохыг зөвлөсөн юм. Бага цалинтай төрийн албан хаагч авлигад өртөх магадлал өндөр. Монгол Улсын Төрийн албаны хуулийн 58.2-т “Төрийн албан хаагчийн дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагсдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай саналыг Засгийн газар боловсруулж шийдвэрлүүлэх боломжтой” гэж тусгасан байдаг. Герман улс харин энэ зохицуулалтыг Үндсэн хуулиндаа тусгасан байдаг ажээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.127) 2018 оны 10 сарын 12

Хэрэгүй хоолний сав хоосон толгойт нар зөндөө бна шдээ тэднийг танаад чадвартайд нь цалинг нь нэмээч ж нь 60 сургууль сүпер манаачаа 4 орон тоон дээр ажилуулдаг гэсэн

0  |  0
зочин(202.9.43.216) 2018 оны 10 сарын 11

шүүхийхэн яалаа улсын компаниудийн захирал яалаа зөвхөн хүний суурь хүмүүжилээс шалтгаална өлөн өссөн хүн хэзээч ханаж цаддаггүй гурван үеийн түүхийг сэргээх хэрэгтэй

0  |  0
Top