Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдүүлж байгаа.
Ингэснээр манай улсад АИ-92 автобензин 766 ам.доллар /тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 98, АИ-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )