Амжилттай яваа лидерүүд СТРЕСС-тэй хэрхэн тэмцдэг вэ?

Бидний өдөр тутмын амьдралд стресс, уур бухимдал ямар нэгэн байдлаар тохиолдож байдаг. Төлөвлөсөн ажил бүтэхгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус үед зорилго, мөрөөдөл дарамт шиг санагдах явдал цөөнгүй. Гэвч өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэдэг нь заавал стресстэнэ гэсэн үг биш юм. Амьдралд хандах хандлагаа өөрчилснөөр уур бухимдал, бүтэлгүйтлээс бүр мөсөн ангижирч болохыг дэлхий дахинд амжилттай яваа олны танил, лидер эдгээр хүмүүс  өөрийн арга, туршлагаа хуваалцан, зөвлөж байна. Эдгээр аргуудыг хүн бүр өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

1. Хөнгөнөөр хүлээж ав

Аливааг хэт дэвэргэж, хүндээр хүлээж авахгүй байхад суралцах хэрэгтэй. Юу ч тохиолдсон тоолгүй хийж байгаа зүйлдээ л анхаарвал стресс бухимдлын эсрэг бат зогсож чадна. Энэ чадварыг эзэмшсэнээр хэтийн төлөвлөгөөнөөсөө хазайлгүй харин ч хялбар хүрэх суурийг тавьдаг.


2. Бясалгал хий

Бясалгахын ач холбогдлыг хүн бүр мэддэг ч тэр бүр хийдэггүй. Харин би өдөр бүр нэг минутын бясалгалыг байнга хийдэг. Олон цагаар бясалгаснаас бага багаар бясалгах нь стрессээс ангижирч өөрийгөө сэдэлжүүлэх үндэс болдог. Хэрвээ та анхлан суралцагч бол "Headspace" апликэйшнийг санал болгоё.


3. Хамгийн чухал зүйл дээрээ төвлөр

Миний амьдралын хамгийн үнэтэй зүйлс гэр бүл болон эрүүл мэнд. Хэрэв би маргааш "Virgin Group" -ээ алдвал Бали ч юм уу хаа нэг газар очиж амьдарна. Харин гэр бүл болон эрүүл мэндтэй минь холбоотой асуудал гарвал энэнээс илүү том асуудал гэж хаана байх вэ. Тэгэхээр стресстэйгээ тэмцэхийн өмнө юу таныг хамгийн их стресстүүлж байгаагаа тунгаан бодоорой. Харин дараа нь амьдралынхаа хамгийн чухал зүйлстэйгээ харьцуулаад нэг үзээрэй.


4. Тэнцвэрээ хадгал

Зогсолтгүй ажиллана гэдэг тэнхээгүй болгохоос гадна бүтээлч байдлыг үгүй хийдэг. Тиймээс заримдаа амралт авч өөр зүйлст анхаарал хандуулах нь эерэг үр дүнг авчирна. Ялангуяа ажил, мөн хувийн амьдралынхаа зохион байгуулалтыг сайтар төлөвлөж, тэнцвэртэй авч явах нь эрч хүчээр эргэн цэнэглэгдэж уур бухимдалгүй байхын гол нууц юм.


5. Дахин төлөвлө

Өөртөө шинэ хэмнэлийг бий болго. Хийх зүйлсээ дахин шинээр төлөвлө. Ингэснээр хэтийнхээ төлөвлөгөөнөөс гажихгүй байхыг өдөр бүр ухамсарлах болно. Мөн одоо ямар байгаагаа эргэн харж алс хэтдээ алдахгүй байхаа ч тооц. Тиймээс л би стресстэх бүртээ дахин төлөвлөгөө гаргаж ирээдүйгээ төсөөлөн хардаг.


6. Өөрийгөө сэдэлжүүлэх төлөвлөгөө гарга

Би бүр дадал болгон өөрийгөө сэдэлжүүлэх 30- 90 өдрийн төлөвлөгөө урьдчилан гаргаад үзээрэй. Би шинэ өглөө бүрийг тэдгээр тэмдэглэсэн зүйлсээ уншиж бас нэг нэгээр нь хэрэгжүүлж эхлүүлдэг. Жишээ нь: Өөртөө урам зориг өгдөг номоосоо хэдэн хуудсыг унших гэх мэт. Надад өдөр бүр асуулт тавьж нэгийг бодогдуулдаг нэг ном байдаг юм. Тэр нь T.D.Jake "Strength for Every Moment" нэртэй ном. Сошиал ертөнцөөр эерэг хандлага өгдөг бичлэг үздэг бас онч үгс унш. Тухайлбал YouTube- ээс "Beats Reloaded" харин Twitter- ээс @drtiffanybrown болон @joelosteen- ийг дагадаг.


7. Инээмсэглэ

Инээмсэглэл бол стресстэй тэмцэх хамгийн энгийн, хамгийн хялбар бас үр дүнтэй аргуудын нэг юм. Стрессээсээ ангижирч инээмсэглэж сурахын тулд би өөртөө хариуцлага тооцож эхэлсэн. Тиймээс ажилчиддаа хэрвээ намайг инээмсэглэхгүй байвал сануулга өгч байгаарай гэж хэлсэн юм. Эхэндээ ч ажлынхан маань хэсэг тоглоом наргиа болгосон ч үр дүнд нь намайг инээмсэглэх тусам ажилчид маань ч гэсэн инээдэг болсон.
Мөн би уулзалт болгоныхоо эхэнд заавал инээмсэглэдэг. Хэн ч өөдөөс нь харсан хүн инээмсэглэхэд аяндаа дагаад л инээдэг. Тэгэхээр инээмсэглэл бол өөрийгөө болон бусдыг стрессээс ангижруулах хамгийн хүчтэй зэвсэг юм.


8. Woop - ийг ашиглаад үз

Би сэтгэл судлалын ухааны /PhD/ Gabriele Oettingen- ийн гаргасан "Woop" апликэйшнийг өдөр бүр хоёр цаг ашигладаг. 15 жилийн судалгаан дээр үндэслэн гаргасан энэ апликэйшнийг ашигласнаар өөрийгөө байнга зоригжуулж, уур бухимдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн. Энэ бол маш амархан дасгал. Хэрвээ та вебсайтаар нь зочилбол 5 минутын аудио хичээл бий. Эхлээд та зорилгоо тодорхойлно. Дараа нь зорилгодоо хүрснээр ямар үр дүнд хүрэхээ мөн зорилгоо биелүүлэхэд ямар ямар саад бэрхшээл гарч байгаагаа бодно. Эцэст нь тэдгээр саард бэрхшээлийг давахын тулд юу хийх вэ гэдэг шийдэлд хүрэх ёстой. Сонсоод хийвэл хамаагүй үр дүнтэй гэж хэлмээр байна.


9. Одоо цагтаа талархаж ирээдүйгээ бодитоор төсөөл

Би хоёр зүйлийн тухай л боддог. Нэгдүгээрт би одоо цагт талархдаг. Хайртай гэр бүлийнхнийгээ аз жаргалтай бас эрүүл энх байхыг харахад сайхан байдаг. Хоёрдугаарт ирээдүйгээ бодитоор төсөөлдөг. Ойрын гурван жил чиний карьер болон амьдралд ямар өөрчлөлт гарсан байх вэ гэдгээ би нэг бүрчлэн бодитоор хардаг. Ингэхдээ яаж гэдэгтээ биш ямар байх вэ гэдэгт анхаарч өнгө будгаар нь ялган маш тодоор төсөөл.
Энэ бол стресстэх эсвэл мухардалд орсон үедээ хийдэг энгийн дасгал минь юм. Ингэснээрээ би хамгийн чухал зүйл дээрээ төвлөрч хэтийн төлөвлөгөөгөө байнга санадаг. Ямар ч хүнд өдөр байсан энэ дасгал үр дүнгээ өгнө. Зүгээр л төсөөл. Бодол биеллээ олдог. Стресстээ дарлуулалгүй бодлоороо ял.


10. Гүн амьсгаа ав

Сэтгэл тавгүйтсэн үедээ би өрөөнийхөө хаалгыг хаагаад хэдэн минутын турш гүнзгий амьсгаа авдаг юм. Ингэх нь намайг тайвшруулж, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөхөд минь чиглүүлж өгдөг. Гүн амьсгаа авч амьсгалын дасгалаар хичээллэх нь стрессээс ангижрах хамгийн чухал аргын нэг гэж үздэг. Судалгаагаар амьсгалын дасгал нь зүрх судас, тархи, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайнаар нөлөөлж дархлааг сайжруулдаг нь тогтоогдсон байдаг.


Эх сурвалж: Make It Cheaper, Inc 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page