Конгресст нэр дэвшигчид 1.7 тэрбум ам.долларын хандив цуглуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

АНУ-ын Конгресст нэр дэвшигчид нийт 1.7 тэрбум ам.долларын хандив цуглуулаад байна гэж Холбооны сонгуулийн комиссын дэд ерөнхийлөгч Эллен Вайнтрауб хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөгчид нэг тэрбум гаруй ам.долларын хандив цуглуулсан бол сенатад нэр дэвшигчдийн цуглуулсан нийт хандив 626 сая ам.доллар болжээ. Гэхдээ энэ дүнд сонгуулийн сангуудад орсон мөнгөн дүн ороогүй аж.

Түүний хэлснээр, энэ удаагийн дунд хугацааны сонгууль зарлага өндөртэй болох хандлага ажиглагдаж байна. 2014 онд болсон Конгрессын сонгуулийн үеэр сонгуулийн сангуудад орсон хандивыг оруулаад нийт 3.8 тэрбум ам.долларын хандив цугларсан аж. Конгресс, ерөнхийлөгчийн сонгууль нэгэн зэрэг болсон 2016 онд давхардсан тоогоор 6.4 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Вайнтраубын хэлснээр, хэдийгээр энэ их хэмжээний мөнгө ч америкчуудын зардлын бүтцэд авч үзвэл харьцангуй бага юм. Жишээлбэл, америкчууд 2016 онд Хэллоуны баяраар 8.4 тэрбум, Гэгээн Валентины баяраар 30 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top