“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлд 2500 автомашины зогсоол барина

2018 оны 10 сарын 11

“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн 239 км үргэлжлэх замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг. Тэгвэл тус замын засварын ажил энэ сард дуусах аж. Говийн аймгуудад энэ зун их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүсчээ.  Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 18 удаа үер буусны улмаас авто замын 36 хэсэгт эвдрэл үүсч, нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амссаныг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд хэлж байна. 

 Тус чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх ажлын хүрээнд ус зайлуулах дөрвөн хос хоолой болон гурван газарт далан өндөрлөгөө хийж байна. Мөн 38 газрын засвар шинэчлэлийн ажлыг зургаан компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

 Нүүрсний замаас гадна нүүрсний тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгалд онцгой анхаарал хандуулж, хилээр нэвтрэх хугацааг багасгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн билээ. Тэгвэл энэ хүрээнд тус чиглэлд 2500 автомашины зогсоол барихаар нийт 48 га газрыг сонгоод буй аж. Тус авто замд цувааны осол гарч, машин техникийн болон замын засварын ажил хийгдэх шаардлага гардаг учраас тухайн зогсоолд жолооч нар түр буудаллахад  тээвэрлэлт  хэвийн, саадгүй үргэлжлэх боломж бүрдэх юм байна.

  www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.127) 2018 оны 10 сарын 12

Хэдэн дарга нар хужаатай нийлж машин түрээслэж залуусийг шулж байвал ашиг байгаль сүйдэх хүний эрүүл мэнд хамаагүй бз

0  |  0
зочин(103.26.194.34) 2018 оны 10 сарын 11

Нүүрсийг машинаар зөөснөөс төмөр замаар зөөвөл зардал бага

0  |  0
Top