Өмнөд Солонгосын BTS хамтлагийг ”TIME” сэтгүүл онцоллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Америкийн хамгийн алдартай, долоо хоног тутмын "Time" сэтгүүлийн нүүрийг “Дараагийн үеийн удирдагчид” гэсэн гарчигтай Өмнөд Солонгосын BTS хамтлагийн ковер зураг чимжээ. Шинэ дугаар аравдугаар сарын 22-нд гарах юм байна. 

BTS бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг юм. Хамтлаг нийт долоон гишүүнтэй бөгөөд 2013 онд байгуулагдсан. Дэлхий даяар сая, сая фэнүүдтэй. Тэд 2017, 2018 онд "Billboard Music Awards"-ын шилдэг 200-д багтаж, “Сошиал-50” жагсаалтыг тэргүүлэн, “Billboard Music Awards”-ын ялагч болж, шагнал хүртсэн анхны солонгос хамтлаг. Мөн "Billboard Music Awards"-ийн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг. Үүнээс гадна, Time сэтгүүлийнхэн интернетийн хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр нэрлэсэн бол "Форбес” сэтгүүлийнхэн хамгийн их жиргээ /twitter/ авсан уран бүтээлчээр нэрлэдэг.  

Мөн BTS хамтлаг 2017 оны арваннэгдүгээр  сард НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчөөр сонгогдож, "Love Myself" буюу "Өөрийгөө хайрлая" сэдвийн хүрээнд хүүхэд залууст дуу хөгжим, уран бүтээлээрээ дамжуулан итгэл найдвар, урам зориг түгээх зорилготой аяныг өрнүүлсэн ба уг аяны хүрээнд 1 сая гаруй ам.долларын хандив цуглуулж, өнгөрсөн есдүгээр сард бүрэн бүрэлдэхүүнээрээ НҮБ-ын ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулга хуралдаанд илтгэл тавьж, К-Поп хөгжмийн ертөнцөд ахин нэг шинэ түүх бүтээсэн гээд тэдний амжилтууд олон.


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Army(95.91.213.234) 2018 оны 10 сарын 13

sain sudlaad shn bichsen bn aaa zarim siteuud ch barij tavin hudl ym bichne shuudee

0  |  0
BTS obsession (64.119.19.33) 2018 оны 10 сарын 11

I purple you BTS

0  |  0
KKK(202.179.27.138) 2018 оны 10 сарын 11

HEDEN DAVJAA HUJAANUUDIG SAIHAN YAVUULJIINADAA

0  |  0
Top