Хандив нэрээр их хэмжээний мөнгө авсан Засаг даргын цалинг бууруулжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан хандив нэрээр 25 сая төгрөг иргэд, байгууллагаас авсан тухай Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн билээ. Улмаар хандив авсан сумын Засаг даргын цалингийн хэмжээг бууруулах шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ “Сумын Засаг дарга авлига авсан хэрэг биш. Сумын Засаг дарга С.Баярсайхан нь компаниудаас дэмжлэг туслалцаа авч, төрийн зарим үйл ажиллагаанд зарцуулсан. Уг үйл ажиллагааг зохион байгуулахдаа дээд албан тушаалтанд мэдэгдэх ёстой боловч мэдэгдээгүй гэдгээрээ буруутай болж харагдаад байгаа юм. Мэдэгдэхдээ заавал албан бичгээр танилцуулж, зөвшөөрөл авсан байх ёстой. Орон нутагт хандив, санхүүгийн дэмжлэг авч, төрийн зарим үйл ажиллагаанд зарцуулахыг зөвшөөрсөн байдаг. АТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу Засаг даргыг гурван сар цалингийн  20 хувиар торгох сахилгын шийтгэл ноогдуулсан” гэв.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

зочин [ 103.26.194.34 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 13:25 минутанд

Сайшаалын үнэмлэх өгчих шахжээ хөөрхий

baatar [ 202.179.25.36 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 13:24 минутанд

sum oron nutagtaa ih ajil hiij bgaa chadvarlag zaluu sh uu dee . ajil hiij bgaa negiigee demjij ajillah ni chuhal shuu dee. mongolooroo baitsgaay

zochin [ 103.229.122.249 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 09:24 минутанд

tsalin buuruulah shiitgel bish baihaa sandalnaas ni buulgah heregtei

Балдан [ 103.9.90.131 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 08:25 минутанд

алтны бузаруудаас мөнгө авч сум орон нутагтаа юм хийгээ биз хөөрхий Элбэгдоржоо л барьж хорь америкт эх орны мөнгөөр казино тоглооб явж байна цаана чинь

хаха [ 202.131.238.98 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 08:03 минутанд

торгоод яадаг юм зайлуулаач

Gana [ 64.119.18.12 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 06:56 минутанд

Aihtar tom shiitgechihev uu? :-))) Tuv aimgiin Erdene sumiin zasag darga gazar ezemshigchidiig hariutslagiin geree hiih nereer mungu garguulj huviin dansand hiilgej avaad yamar neg tailan ch tavihgui bgaa ni huulid niitsej baina uu?

2586998 [ 202.21.100.210 ]      |     2018 оны 10-р сарын 11 -нд, 05:05 минутанд

ingeed l boloo ain

Go to top of page